ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА.

2021-03-16 300

 

УОК даргын 2021 оны 02 дугаар сарын 22 өдрийн 18-р тушаалаар баталсан “Коронавируст халдвар /COVID-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын дагуу үсчин, гоо сайхан, хоолны газар, зочид буудал, караоке зэрэг иргэд олноор үйлчлүүлдэг газруудад хяналт шалгалт хийж шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэн зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Үйлчилгээний газруудад суудал хоорондын зайг барих, нимгэн хальсан уутаар тусгаарлах, хүлээлгийн сандал хоорондын зайд тэмдэглэгээ тавих, гоо сайхны өрөөнд 1 ор ашиглах, арьс салст гэмтээх багаж хэрэгслийг ариутгаж халдваргүйтгэх боломжгүй бол нэг удаагийн багаж хэрэглэх, үйлчлүүлэгч тус бүр дээр солих, бусад угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг зааврын дагуу хийхийг зөвлөж, гарын авлага материалаар хангаж үйлчлэх мөн караоке өрөөний талбайн багтаамжийн 50 хувийг л ашиглах, микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, гаднаас хүлээн авч буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хайрцаг, сав баглаа боодлын гадаргууг арчиж цэвэрлэх, задгай бүтээгдэхүүнийг угааж цэвэрлэсний дараа агуулахад хүлээн авах, бусад угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг зааврын дагуу хийхийг зөвлөлөө.

Холбоотой мэдээ

ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЯВЦАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА.

Аймгийн хэмжээнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг 2 дахь тун вакцинаар дархлаажуулах ажил 05

2021-05-11

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Улаангом суманд бүх нийтийн хөл хорионы үед үйл ажиллагаа яв

2021-04-22

2021 ОНЫ 3-Р САРД БОРШОО БООМТООР…

Увс аймгийн Боршоо боомт 2021 оны 3-р сарын 8 нд нээгдэж ОХУ -аас Хивэг, тэжээл, бензин, дизель түлш

2021-04-06

© 2021 Увс аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.