БҮРТГЭЛИЙН QR КОДЫГ УНШУУЛЖ ХЭВШҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨМЖ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА.

2021-03-16 206

 

Иргэд та бүхэн худалдаа үйлчилгээний газраар явахдаа тухайн байгууллагын QR кодыг заавал уншуулж хэвшээрэй.Ингэснээр иргэн та COVID-19 халдварын эрсдэлд ороход хэдхэн секундийн дотор E-barimt аппликейшнд анхааруулга мэдээлэл ирнэ. Энэ нь COVID-19-ийн ойрын хавьтал, дам хавьтлыг илрүүлэх мэргэжлийн байгууллагын ажил, цаг хугацааг хэдэн мянга дахин хөнгөвчилөх давуу талтай.
ААН-үүд QR авахдаа:
qr.119.mn хаяг руу нэвтэрч орно.
Байгууллагын нэр, утас зэрэг шаардлагатай мэдээллийг оруулж, QR код үүсгэх товчийг дарж, кодоо авна.
Гарч ирсэн QR кодыг байгууллагынхаа үүдэнд наана.
QR код иргэд хэрхэн уншуулах вэ?
EBarimt апп-руу ороход дотор нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана./Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt апп-аа шинэчлэхийг анхаарна уу/
COVID-19 рүү орвол QR код уншуулах хэсэг гарч ирэхэд тухайн ААН-ийн QR кодыг уншуулна.
Ийнхүү QR кодыг уншуулснаар тухайн байгууллагад коронавирусийн халдвар гарсан эсэх мэдээлэл утсанд тань очиж, халдвараас сэргийлэх боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээ

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЦГЭЭЕ!

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуур

2021-06-03

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ХАМГААЛАХ ЭНГИЙН АРГА

    Хамтдаа хичээвэл бид Цар тахлыг зогсоож чадна. #Маскаа_зүү #Гараа_ариутга #

2021-04-30

ХЭРЭГЛЭСЭН АМНЫ ХААЛТ, БЭЭЛИЙГ ИЛ ЗАДГАЙ БҮҮ ХАЯ

Бохир амны хаалт нь халдвар тархаах их уурхай болох эрсдэлтэй. Тийм учир бохирдсон, ил задгай хаяс

2021-04-23

© 2021 Увс аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.