ОХУ-ЫН ТУВА УЛСЫН КЫЗЫЛ ХОТЫН КАДЕТЫН СУРГУУЛИЙН 9 СУРАГЧИЙГ БОРШОО БООМТООР ТАТАН АВАХ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2020-05-05 864

Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 05-р сарын 04 ны өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн 9 сурагчдыг татан авах ажиллагааг Увс аймгийн Боршоо боомтын шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн албан хаагчдын хяналт, шалгалтын дор зохион байгууллаа. Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн 0245- р ангийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, сурагчдаас асуумжийн хуудас бөглүүлэн, биеийн халууныг хэмжиж, ачаа тээшинд ариутгал хийж нэвтрүүллээ. Сурагчдаас халуурсан шинж тэмдэг илрээгүй биеийн байдал хэвийн байлаа. Сурагчдыг Батлан хамгаалах яамны төв эмнэлэгээс ирсэн эмч , итгэмжлэгдсэн төлөөлөгч, жолооч нараас бүрдсэн баг хүлээн авч 2020 оны 05-р сарын 04 ны өдрийн 12:00 цагийн үед тусгай үүргийн автобусаар тээвэрлэж Улаанбаатар хотруу хөдөллөө. Сурагчдыг Улаанбаатар хотод коронавирусын шинжилгээнд хамруулан тусгаарлана.

Холбоотой мэдээ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Мэргэжлийн хяналтын газраас Цагдаагийн газартай хамтран Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дуга

2021-06-16

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.

Цар тахалт коронавирусын халдвар /Covid-19/ -аас урьдчилан сэргийлэх, үйлчилгээний байгууллагуудын х

2021-06-03

ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЯВЦАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА.

Аймгийн хэмжээнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг 2 дахь тун вакцинаар дархлаажуулах ажил 05

2021-05-11

© 2021 Увс аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.