“ЦАЦРАГИЙН ОСЛЫН БЭЛЭН БАЙДАЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

September 28, 2022 127

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран “Цацрагийн ослын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага, сургуулилтыг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулж, 9 байгууллагын 42 албан хаагч хамрагдлаа.

Дадлага, сургуулилтаар цөмийн технологийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний өнөөгийн байдал, Монгол Улсын цацрагийн ослын төлөвлөлт, хариу арга хэмжээ, хамгаалалт, аюулгүй ажиллагаа, Хими, цацрагийн аюултай үйлдвэрлэлийн болзошгүй томоохон осол гарсан тохиолдолд түүний хор уршгийг арилгах арга хэмжээ зэрэг сэдвээр хичээл орлоо.

Мөн зөөврийн хэмжилтийн багаж тоног төхөөрөмжийг ажиллуулах зарчим, цацрагийн бохирдолд хэмжилт хийх аргачлал, ариутгал цэвэрлэгээний машин механизмтай танилцаж, үүсгүүрийг тээвэрлэх үед гарсан ослын нөхцөлд мэдээллийг шуурхай дамжуулах, хариу арга хэмжээг төлөвлөх танхимын дасгал болон цацрагийн үүсгүүрийг эрэн хайх, аюулгүй болгох хээрийн дасгал сургуулилтыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

 

Холбоотой мэдээ

ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн нэгдүгээр хурал 2022 оны 1

November 3, 2022

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгалаа” гэсэн мэдээлэл зарим сайт, олон нийтийн сүлжээгээ

October 27, 2022

© 2022 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.