“БУЯН-УНДАРГА ДИ ЭС” ХХК-ИЙН ЖЭЮҮГ АМТАЛСАН ГАХАЙН МАХТАЙ ХОЛБООТОЙ ЦАХИМ СҮЛЖЭЭНД ТАРХААД БАЙГАА ЗУРАГ БОЛОН МЭДЭЭЛЭЛ НЬ 2021 ОНД ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ БАЙЖЭЭ

August 15, 2022 66
Цахим сүлжээнд тархаад байгаа Буян-Ундарга Ди Си ХХК-ийн үйлдвэрлэсэн Жэюүг гахайн махны зөрчилтэй холбоотой мэдээллийн дагуу Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийхэд тус үйлдвэр 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үйл ажиллагаа явуулаагүй, үйлдвэрлэл эрхлээгүй байсан.
2021 онд “Буян-Ундарга Ди Эс” ХХК-ийн Жэюүг амталсан гахайн махны үйлдвэр болон агуулах нь мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй , технологи заавар мөрддөггүй, дотоод хяналт хангалтгүй зөрчлүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ тооцсонд тус компаниас улсын байцаагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхийн маргаантай байгаа ажээ.

Холбоотой мэдээ

“ЦАЦРАГИЙН ОСЛЫН БЭЛЭН БАЙДАЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, ОБЕ

September 28, 2022

ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГУУЛАХ ТАЛААР ЗӨВЛӨЖ, АЖЛЫН БАЙРНЫ ХЭМЖИЛТ ХИЙЛЭЭ

Шинээр шүдний суурин рентген аппарат суурилуулсан Тужмишээл шүдний эмнэлэгт ажлын байрны цацрагийн 

September 20, 2022

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ АГУУЛАХУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Таван толгой түлш ХХК-ийн нөөцийн агуулахуудад сайжруулсан шахма

September 16, 2022

© 2022 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.