
Тус аянд Нийслэлийн Прокурорын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн прокурор хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн хэмжээнд шашны үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нь эрхлэх ажлын хүрээнд хүүхдийн эрхийг хэрхэн ханган ажиллаж байгаа болохыг холбогдох байгууллагууд хамтран Нийслэл, дүүргийн хэмжээнд шалгаж, илэрсэн зөрчлийг арилгаж шалтгаан нөхцөлийг тогтоож холбогдох арга хэмжээг авахад уг аяны зорилго оршиж байна.
Уг шалгалт нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.














