ЭМЭЭЛТЭД БАЙРЛАХ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

May 17, 2022 102
Эмээлт, Баруун дэнжид байрлах Эм Ди Си Пи ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт гомдлын дагуу шалгалтыг НМХГ-ын ХАБХААХХ-ийн дарга, СХД дэх МХХ-ийн дарга нар ахалж НМХГ, СХД дэх МХХ-ийн мал эмнэлэг, хүнсний чанар, стандарт, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын (ахлах) байцаагчид хийсэн.
Шалгалтаар үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, орц байхгүй, дамжлага дундын бүртгэл хөтлөлт, агуулахын бүртгэлгүй, Хятад шошготой, гарал үүсэл нь тодорхойгүй цагаан өнгөтэй хадгалалтын хугацаа 2021.08.03-нд дууссан хүнсний нэмэлтийг технологийн зааваргүй хэрэглэж байсан нь тогтоогдсон.
Тиймээс мах болон ундны ус, технологийн ус, хүнсний нэмэлтээс нийт 11 дээж авч, ХАБҮЛЛ, УМЭАЦТЛ, САМО институтын итгэмжлэгдсэн лабораторид 36 үзүүлэлтээр шинжлүүлэхээр хүргүүлсэн. Үйлдвэрийн агуулахад нийт 150 тн орчим дулааны аргаар боловсруулсан мах, 3 тн орчим хонины гулууз хадгалагдаж байна. Шинжилгээний хариу гарах хүртэл тус агуулахын орц, гарцыг 7 ширхэг лац тавьж битүүмжилсэн. Хяналт шалгалт үргэлжилж байна.
АРХИНЫ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 8 дүүргийн 42 хүнсний худалдааны газруудад худалдан, борлуулж буй архи, согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын баталгаажилтад хөндлөнгийн лабораторийн шинжилгээтэй хяналт хийж, дотоодын архи үйлдвэрлэгч 12 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн, давхардсан тоогоор 563 үзүүлэлтээр Төв лабораторит хими, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамрууллаа.
Нийт 68 дээжийн 7.3 хувь нь Монгол Улсад мөрдөж буй “Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага. MNS 0179:2016” стандартад нийцээгүй дүнтэй байгаагаас 3 архины чанга шошго дээр тэмдэглэснээс 0,1-0,8 хувиар зөрүүтэй, 2 дээжинд сувсны тос, альдегидын хэмжээ стандартын үзүүлэлтээс их шинжлэгдэж, зөрчил гаргасан 2 аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтаны 2 албан даалгавар, 3 аж ахуйн нэгжид улсын /ахлах/ байцаагчийн 6 заалт бүхий 3 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч ажиллалаа.

Холбоотой мэдээ

ЭМ ДИ СИ ПИ ХХК-ИЙН МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ШАЛГАЛТААР ТОГТООГДСОН НӨХЦӨЛ БАЙДАЛ

1. Шалгалтын явцад Эм Ди Си Пи ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт боловсруулалт хийх үед БНХАУ-д үйлд

May 26, 2022

ЭМЭЭЛТЭД БАЙРЛАХ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Эмээлт, Баруун дэнжид байрлах Эм Ди Си Пи ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт гомдлын дагуу шалгалты

May 17, 2022

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Мэргэжлийн хяналтын байгууллага нь түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62, 189 дүгээ

April 13, 2022

© 2022 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.