НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

October 19, 2021 208
✅ Хог хаягдал боловсруулах үйлдвэрийн хяналтаар
Элемент ХХК-ийн эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, ариутгах, шатаах, булах үйл ажиллагаанд хяналт хийхэд шинээр хог хаягдлын нэг удаагийн хуванцар хайрцаг үйлдвэрлэх ажлын байрыг барьсан, шатаах зуух угсарч дууссан, гадна барилгын ажил хийгдэж байна. Ариутгалын автоклав, шатаах зуух болон машин техник, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, ажиллагсдын хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисын 1 сарын нөөцтэй байна. Ажиллагсдын хоолны газрын чаналгын тогоон дээр уур сорогч байрлуулаагүй, тогооч урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан гэх боловч эрүүл мэндийн дэвтэргүй зэрэг дутагдлыг арилгах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
✅ Хамтарсан хяналт шалгалтаар
Нийслэлийн УСУГ-ын хяналтын инженертэй хамтран мал төхөөрөх 4, мах боловсруулах 8, нийт 12 газрын үйлдвэрийн хаягдал ус зайлуулах үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт хийхэд
‼️Ундарга хайрхан ХХК-ийн бохир усны трапад шинээр шүүр суурилуулсан боловч цооногт малын цус тунасан, өөх тостой бохир ус хуримтлагдсан,
‼️Гомбохайрхан ХХК-ийн бохир усны трап цусаар дүүрсэн, цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, шүүр, элс, тос баригч суурилуулаагүй зэрэг зөрчлийг богино хугацаанд арилгуулах талаар шаардлага өгч эрсдлээс сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
✅Налайх дүүргийн ИТХ-ын даргын баталсан “Шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хийх шалгалт”-ын удирдамжийн дагуу ИТХ, ЗДТГ, ЦХ, ГБХЗХХ-тэй хамтран улсын байцаагчид 18 сүм хийдийн газар, 1 дотуур байранд хяналт хийж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах талаар 2021 оны 02-02-306/49 дугаартай зөвлөмжийг хүргэлээ. Шалгалтаар Оюуны орчин ТББ-ын дотуур байрны гал тогоо, түүнд ашиглагдаж буй сав, багаж хэрэгсэл, шил, шаазан эдлэлийн угаалга цэвэрлэгээ хангалтгүй, 3 дамжлагат угаалга хийдэггүй, хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын агуулах, төхөөрөмжид хадгалдаггүй, 2 цаг тутамд цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийгээгүй, ажилтан, байрны оршин суугчид халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун авсан, уг халдвараар өвчилж эдгэрсэн тухай эрүүл мэндийн байгууллагаас магадлагаа авсан эсэх нь тодорхойгүй, байрны сантехникийн шугам сүлжээнд гэмтэл гарснаас халуун уур алдсан, үүдний хэсгийн хананы зарим хэсэгт хөгц үүссэн, түр тусгаарлах өрөөгүй зэрэг зөрчилтэй байсан тул албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Холбоотой мэдээ

НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Хог хаягдал боловсруулах үйлдвэрийн хяналтаар Элемент ХХК-ийн эрүүл мэндийн байгууллагын хог

October 19, 2021

НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

/Хяналт шалгалтын 7 хоногийн тойм мэдээ/ ХАМТАРСАН БАГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР: Тус дүүргийн 1,

October 5, 2021

ТА ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ?

Урин дулаан цаг нэгэнт алсарч хүйтэн сэрүүний улирал ирлээ. ТА ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ ☆1.Гэр байшингаа дул

October 5, 2021

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.