ЭКСПОРТ, ИМПОРТЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛТ ГҮНИЙ ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

September 9, 2021 642

Улаанбаатар хот дахь 16 гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн давхардсан тоогоор 9383 аж ахуйн нэгжийн 349372.7 тн, түүхий эд, бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдаж хилээс чөлөөлөгдсөн.

Үүнд: Импортын хяналт шалгалтад 2918 аж ахуйн нэгжийн 84930.3 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 798 аж ахуйн нэгжийн 17673.6 тн мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, 1216 аж ахуйн нэгжийн  160205.5тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 1147 аж ахуйн нэгжийн 4181.2 тн эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, 2740 аж ахуйн нэгжийн 15612 тн ахуйн хэрэглээ гоо сайхны бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, сав баглаа боодол, хуучин хувцас, нялх балчир хүүхдийн хүнс, 564 аж ахуйн нэгжийн 66770.1 тн химийн хортой болон аюултай бодис хамрагдаж, хилээр нэвтрүүлсэн.

Экспортын хяналтад нийт 974 аж ахуйн нэгжийн 37120.8 тн түүхий эд, бүтээгдэхүүн хамрагдсанаас: ургамлын хорио цээрийн хяналтын чиглэлээр 68 аж ахуйн нэгжийн 9017 тн, мал эмнэлгийн чиглэлээр 899 аж ахуйн нэгжийн 27852.2 тн, боловсруулсан хүнс 7 аж ахуйн нэгжийн 251.6 тн  бүтээгдэхүүн хамрагдаж, ачилтын үеийн хяналт шалгалтыг хийж, хилээс чөлөөлөн ажиллалаа.

Хяналт шалгалтаар хугацаа дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон нийт 60 нэрийн, 61074 тн, 7487 ширхэг 1 тэрбум 556 сая 793 төгрөгийн бүтээгдэхүүнийг гаалийн горимоор устгаж, болзошгүй эрсдлээс сэргийлж ажиллалаа.

2020 онд гүний гаалийн 2 терминалд /Ти Ай Ложистик, Интердесижн/ Алтанбулаг боомтоос олон улсын худалдааны 11276 тир автомашин, тээвэрлэгдэн ирсэн 221.009.6 тн бодис, бараа бүтээгдэхүүн, нийт 11506 жолоочид коронавирус /COVID19/-ын тохиолдлыг илрүүлэх тандалт судалгааны ажлыг хийж,  нийт 294 жолоочийг тусгаарлах ажлыг хийсэн.

Хүйтний улиралд ариутгал, халваргүйжүүлэлтийг чанартай хийх зорилгоор 2 терминал дээр битүү пункт бариулж ашиглалтанд оруулсан.

2021 онд нийт 5476 тир автомашин, тээвэрлэгдэн ирсэн 105136 тн бодис, бараа бүтээгдэхүүн, 5478 жолоочид халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн хяналт шалгалтыг хийж, бодис бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг хилээс чөлөөлөн, тирийн цувааг буцааж, тир автомашины гадаргуугийн 300632.4 м.кв талбайд Хунт хайрхан, Төвшин билэгт төгөлдөр ХХК/ компаниудаар халдваргүйжүүлт хийлгэн, ариутгалын ажлын чанарт улсын байцаагчид хяналт тавин ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд нийт 16 зөрчил илрүүлж, 21000 нэгжийн шийтгэл ногдуулж барагдуулсан. Тус ажлын хүрээнд 2020 онд нийт давхардсан тоогоор 386 аж ахуйн 895 нэр төрлийн, 2021 онд 201 аж ахуйн нэгжийн 416 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч, ХАБҮЛЛ болон УМЭАЦТЛабораторид шинжлүүлэхэд нийт 7 эерэг сорьц илэрсэн, зам тээврийн ослын улмаас тээвэрлэлтийн горим алдагдаж, лабораторийн шинжилгээгээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын шаардлага хангахгүй 21 нэр төрлийн 20.3 тн, 100.500.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг журмын дагуу устгуулж, болзошгүй эрсдэлээс сэргийлж ажилласан.

Холбоотой мэдээ

ЭМ ДИ СИ ПИ ХХК-ИЙН МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ШАЛГАЛТААР ТОГТООГДСОН НӨХЦӨЛ БАЙДАЛ

1. Шалгалтын явцад Эм Ди Си Пи ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт боловсруулалт хийх үед БНХАУ-д үйлд

May 26, 2022

ЭМЭЭЛТЭД БАЙРЛАХ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Эмээлт, Баруун дэнжид байрлах Эм Ди Си Пи ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт гомдлын дагуу шалгалты

May 17, 2022

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Мэргэжлийн хяналтын байгууллага нь түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62, 189 дүгээ

April 13, 2022

© 2022 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.