
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 25 аж ахуйн нэгж, иргэдэд Монгол улсын стандарт “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага MNS 4946:2019”, нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарт холбогдох хууль, дүрэм журам болон МХЕГ-ын www.igov.mn цахим системийн танилцуулга, хэрхэн бүртгүүлэх талаар сургалтыг цахимаар зохион байгууллаа.
Мөн хурим, найрын улирал эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, баар, кафе, цайны газар)-уудад хурим найр, цайллага, хүлээн авалт зохион байгуулахгүй байх талаар мэдэгдэл хүргүүллээ.