СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСЭЭС ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ

July 19, 2021 64
УОК-ын даргын 2021 оны А/41 дүгээр тушаалаар баталсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтэд Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүдийн 2 мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын улсын байцаагч 2, цагдаагийн албан хаагч 2 хамтарсан хяналт шалгалт хийж худалдаа үйлчилгээний 51 газарт эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.  МХЕГ-ын даргын баталсан “Тусгаарлан ажиглах байрны нөөц бүрдүүлэх ажлын удирдамж”-ийн хүрээнд СБД-ийн нутаг дэвсгэрт байрлах Новотел-7, Туушин-5, Топаз-29, Ньюворлд-45, Альфа-50, Гайд-27 нийт-6 тусгаарлан ажиглах байранд 165 иргэн тусгаарлагдаж байна. Тусгаарлагдаж буй иргэдээс санал хүсэлт, гомдол гараагүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
 143-р цэцэрлэгт байрлах шинжилгээний цэгт эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт тавьж ажиллалаа. Тус цэгийн өрөөнүүд нь нэг чигийн урсгалтай, орох гарах хаалга тусдаа, бүсийн зохион байгуулалт хийсэн, тэмдэг тэмдэглэгээ байршуулсан байна. Хамгаалах хувцас, хэрэгслийн нөөц хангалттай, сорьцыг зохих журмын дагуу хадгалж, тээвэрлэж байна.  Агаар сэлгэлт тогтмол хийж, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдөж хүн хоорондын зай бариулж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Холбоотой мэдээ

СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСЭЭС ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ

УОК-ын даргын 2021 оны А/41 дүгээр тушаалаар баталсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээ

July 19, 2021

“СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-ИЙГ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙСАН ААН-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс харьяаллын дагуу ирүүлсэн Тахилга ХХК-ий зө

October 12, 2020

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.