ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГЫН АЛБАН ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

July 6, 2021 54

Нийслэлийн Налайх дүүргийн амьд мал худалдаалдаг 1 зах, мал нядалгааны 4 газар, орон нутгаас ирсэн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн шинээр мал эмнэлгийн гэрчилгээ бичиж, УБ хот руу нэвтрүүлдэг 1, нийт 6 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд зүүн аймгуудын зарим сумдад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, дүүргийн нутаг дэвсгэрт тухайн бүс нутгаас 7 дугаар сарын 20 хүртэл мал нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсныг танилцуулж, албан даалгаврыг хүргэлээ. Хэдийгээр баяр наадам тэмдэглэхгүй болсон ч иргэд, амарч зугаалах үедээ мал, мах худалдан авах явдал ихэсдэг учраас эрүүл ахуйн шаардлага хангасан мах, дайвар бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хог хаягдал, бохир усыг гэрээнд заагдсан нөхцлийг ханган нийлүүлэх, ил задгай худалдаа эрхлэхгүй байхыг анхааруулж, иргэд, үйлчлүүлэгчдээс гомдол, мэдээлэл ирвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох болно гэдгийг мэдэгдлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГЫН АЛБАН ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Нийслэлийн Налайх дүүргийн амьд мал худалдаалдаг 1 зах, мал нядалгааны 4 газар, орон нутгаас ирсэн г

July 6, 2021

ИРГЭН ТА ДАРААХ 11 ЭХ ҮҮСВЭРЭЭР ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ БОЛОМЖТОЙ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай утас-70128012, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-

April 22, 2021

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС 16 ЧИГЛЭЛЭЭР 515 АЛБАН ХААГЧИД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ТОГТМОЛ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх, тархалтыг бага

April 21, 2021

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.