ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙ АЛДАГДСАНЫ УЛМААС ГАЛ ГАРЧ АЖИЛЧИД ТҮЛЭГДСЭН ХЭРЭГТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

May 14, 2021 39
Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний /хонины толгой хуйхалж чанадаг/ үйлдвэрт суурилуулсан шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хийн баллоноос гал гарч үйлдвэрийн 4 ажилтан түлэгдсэн ослыг газар дээр нь тус дүүргийн цагдаагийн 2-р хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар үйлдвэрийн байранд суурилуулсан 50 кг-ын даац бүхий шингэрүүлсэн хий хадгалах баллоноос хий алдагдаж, үйлдвэрийн 4 ажилтан түлэгдэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн хийн баллонт тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгаж, аюулгүй байдлыг хангуулан хийн баллоныг ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн рүү шинжилгээнд хүргүүллээ. Тус ослын байдалд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл хийн баллонт тоног төхөөрөмжийн холболт угсралт, хангалт хариуцсан Дашваанжил ХХК, Горгаз ХХК-ийн холбогдох ажилтнуудаас тайлбар мэдүүлэг авах ажил хийгдэж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫГ МӨРДӨЖ АЖИЛЛААГҮЙД “МОНТЕД КОНСТРАКШН” ХХК-Д АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт ирсэн цамхагт кран айлын цонх хагалсан гомдлы

May 18, 2021

ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙ АЛДАГДСАНЫ УЛМААС ГАЛ ГАРЧ АЖИЛЧИД ТҮЛЭГДСЭН ХЭРЭГТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний /хонины толгой хуйхалж ча

May 14, 2021

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.