АРХИ, СОГТУУРУУЛАХ /18% ДЭЭШ/ УНДАА ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

April 12, 2021 202
2021 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд НМХГ-ын 359 улсын /ахлах /байцаагч, албан хаагчид хүнсний худалдааны 1944, эмийн сан 22 нийт 1966 газарт хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундааг лангуу, тавиураас татан авхуулж битүүмжлэл хийлгэн, мэдэгдэл нааж, спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн биелэлтийг хангуулж ажиллаж байна.
Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй зөрчлийг газар дээр нь арилгуулан, захирамж зөрчин үйл ажиллагаа явуулж байсан БЗД-ийн 13-р хороо Номин худалдааны төвийн 1 давхарт байрлах Remax гар утасны дагалдах хэрэгслийн лангуу, 10-р хорооны иргэний дугуй засвар, 5-р хороо иргэн Номинтамирийн ТҮЦ, 13-р хороо Анар жимсний ТҮЦ зэрэг 4 иргэний үйл ажиллагааг зогсоолоо.
Коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 8 төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг гарган цахим сүлжээгээр түгээж, 1944 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд зурагт сэрэмжлүүлэг хүргүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Холбоотой мэдээ

НМХГ-ЫН 206 УЛСЫН /АХЛАХ/ БАЙЦААГЧ 4323 АЖ АХУЙ НЭГЖИД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЛЭЭ

Нийслэлийн нутаг дэвсгэрт НЗД-ын А/313 дугаар захирамжийн хүрээнд 2021 оны 04 дүгээр сарын 26-наас 0

May 3, 2021

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖСЭН 10 ХОНОГЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 10-20-ны өдрүүдэд НМХГ-ын 206 улсын /ахлах/ байца

April 21, 2021

АРХИ, СОГТУУРУУЛАХ /18% ДЭЭШ/ УНДАА ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

2021 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд НМХГ-ын 359 улсын /ахл

April 12, 2021

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.