ТОГЛООМЫН ТАЛБАЙН БОЛЗОШГҮЙ ОСОЛ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 58 ОБЪЕКТОД ХИЙЛЭЭ

April 1, 2021 117
“Баянгол хүүхэд хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хүрээнд дүүргийн 1, 2, 3, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 22, 23 дугаар хороодын 58 объектод хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тоглоомын талбайд үүсч болзошгүй эрсдэлүүдийг тооцон үнэлгээ хийгээгүй, тэдгээрт тохирсон аюулгүй ажиллагааны заавар боловсруулж, зааварчилгаа өгч, иргэд олон нийтэд зориулсан аюул ослоос урьдчилан сэргийлэх санамжуудыг байршуулаагүй, тоглоомын талбайн мэдээлэх тэмдэггүй, тоглоом тус бүрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаагүй, тоглоомын талбайн 20-оос багагүй хувьд ногоон байгууламжгүй, тоглоомын талбайн хязгаарлах бүсийн хилээс тээврийн хэрэгслийн зам хүртэлх зай 6 метрээс ихгүй байршилд хурд сааруулагч, хүүхэд гэнэт гүйх тэмдэг, тэмдэглэгээ бүхий анхааруулах тэмдгийг харагдах орчинд байрлуулаагүй, тоглоомын талбайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан стандартын шаардлага хангасан орчинг бүрдүүлээгүй, тоглоомын талбай нь харуул хамгаалалтын цэгээс 10 метрийн радиуст байрлаагүй, тоглоомын талбайг камержуулаагүй, тоглоомын талбайн ашиглалт, арчилгаа, үйлчилгээг тухайн хүүхдийн тоглоомын талбай байрлаж буй газар эзэмшигч хариуцдаггүй, тоглоомын талбайн ашиглалт арчилгаа, үйлчилгээг хариуцагч нь тоглоомын талбайд тавигдах норматив шаардлагыг хангуулах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн. Зөрчигдсөн дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг тоглоомын талбайн эзэмшигч иргэд, Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага, ажилтнуудад Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу хамтран ажиллах гэрээнд аюулгүй байдлыг ханган ажиллах, холбогдох заалтуудыг оруулж, техникийн болон үйлчилгээний аюулгүй байдалд дотоод хяналтыг тавьж ажиллах, дээрх холбогдох дүрэм, журам, стандартыг хангаж ажиллан болзошгүй осол аюулаас урьдчилан сэргийлэх, тэдгээрээс үүсч болох хор хохиролыг багасгахад чиглэгдсэн ажил зохион байгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Холбоотой мэдээ

ТОГЛООМЫН ТАЛБАЙН БОЛЗОШГҮЙ ОСОЛ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 58 ОБЪЕКТОД ХИЙЛЭЭ

“Баянгол хүүхэд хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хүрээнд дүүргийн 1, 2, 3, 11, 12, 13,

April 1, 2021

“ДОГБУГИ”-НИЙ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ПРОКУРОРЫН ТОГТООЛООР ЗОГСООЛОО

МХЕГ-ын дэд даргын баталсан  01/48 дугаартай удирдамжийн дагуу “Корей трейдинг” ХХК-ийн “Догбуги”-ни

March 26, 2021

ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ОРЧИНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСАН ТАРАГНЫ ЦЕХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу БГД-ийн 12-р хороонд 21в байрны өргөтгөлд байрлаж үйл ажил

March 26, 2021

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.