АГААРЫН ЧАНАРЫГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

February 9, 2021 625

Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн хэмжээнд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаас бусад хэрэгцээнд түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62, 189 дүгээр тогтоол, шахмал түлшний үнийг 50% хөнгөлсөн 2020.12.02-ны өдрийн Засгийн газрын Хуралдааны шийдвэрийн хэрэгжилт болон агаар орчны бохирдлыг чиглэлээр гарсан захиргааны актын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нийт бие бүрэлдэхүүн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний борлуулалтын цэг, нөөц, хангамж, агаар бохирдуулагч эх үүсвэрүүд гэсэн чиглэлээр хяналт тавьж ажиллаж байна.

  1. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт:

Авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Морин, Хонхор, Баруунтуруун, Налайх дүүргийн 4-р зөрлөг, Городок зэрэг 8 товчоо, хяналтын цэгүүдэд Мэргэжлийн хяналт, Онцгой, Мал эмнэлэг, Эрүүл мэнд, Цагдаагийн байгууллагын албан хаагчид 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.

 

2020 оны 10 сараас хойш Хонхор, Эмээлт товчоогоор 74.1тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан 6 зөрчлийг илрүүлэн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүлээлгэн өгч, зөрчил гаргасан 6 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдууллаа. /2020 онд 409тн түүхий нүүрс хураасан/

Шахмал түлшний үнийг 50-75% хөнгөлсөн шийдвэр гарсантай холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын орох, гарах 2 чиглэлд хяналт тавьж ажиллаж байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хөдөө орон нутаг руу 208 тээврийн хэрэгслээр 3152 шуудай сайжруулсан шахмал түлш авч гарах гэсэн зөрчлийг илрүүлэн, буцаах арга хэмжээ  авсан.

  1. Сайжруулсан шахмал түлшний шинжилгээний дүн

Шахмал түлш, барьцалдуулагч, мидлингээс 126 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж улсын /ахлах/ байцаагчийн 86 дүгнэлт гарган хүргүүлсэн.

 

Сайжруулсан шахмал түлшинд хийсэн шинжилгээний дүн нь Сайжруулсан хатуу түлш. Техникийн ерөнхий шаардлага 5679:2019 стандартын шаардлага хангаж

Барьцалдуулагчид хийсэн шинжилгээний дүнгээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэс илрээгүй.

Мидлингийн шинжилгээний дүнгээр Баяжуулсан нүүрс. Техникийн шаардлага MNS 6226:2011 стандартын шаардлага хангаж байна.

 

 

 

Холбоотой мэдээ

ЭМ ДИ СИ ПИ ХХК-ИЙН МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ШАЛГАЛТААР ТОГТООГДСОН НӨХЦӨЛ БАЙДАЛ

1. Шалгалтын явцад Эм Ди Си Пи ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт боловсруулалт хийх үед БНХАУ-д үйлд

May 26, 2022

ЭМЭЭЛТЭД БАЙРЛАХ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Эмээлт, Баруун дэнжид байрлах Эм Ди Си Пи ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт гомдлын дагуу шалгалты

May 17, 2022

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Мэргэжлийн хяналтын байгууллага нь түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62, 189 дүгээ

April 13, 2022

© 2023 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.