
Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА-тай хамтран зөөврийн ажлын байраар хангах төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар 29 898 000 төгрөгийн иж бүрэн тавилгатай зөөврийн ажлын байр 2 ш хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын 2017 оны төсвийн хөрөнгө оруулалтаар ЧД дэх МХХ-н албан хэрэгцээнд 33 нэр төрлийн 29 850 000 тоног төхөөрөмж, тавилга эд хогшил өгснийг зохих журмын дагуу холбогдох данс бүртгэлд бүртгэсэн болно.
- ЖИЛИЙН ЭЦЭСТ НЭМЭГДСЭН ХӨРӨНГӨ:
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дундын мэдээллийн санг дэмжих төслийн хүрээнд 21 450 000 программ хангамж, Багануур дүүргийн Засаг даргын тамгын газраас БНД дэх МХХ-т 1 460 000 төгрөгийн багаж төхөөрөмж үнэ төлбөргүй өгсөн, БГД дэх МХХ-т “ГҮҮД НЭЙБОРС МОНГОЛ” олон улсын төрийн бус байгууллагаас хамтын ажиллагааны хүрээнд 3 506 000 төгрөгний тавилга, эд хогшил, НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тусгай төлөвлөгөө хэрэгжүүлэх санхүүжилтээр 1 628 000 төгрөгний 4 ширхэг өнгөт принтер, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн төсвийн санхүүжилтээр 899 900 төгрөгний 1 ширхэг скайнер авсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 48 303 007 төгрөгийн багаж, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил балансаас баланс хооронд шилжин ирсэнийг зохих журмын дагуу бүх хөрөнгийг холбогдох данс бүртгэлд бүртгэлжүүлсэн болно.Үүнд:
НЭМЭГДСЭН ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
д/д | Хөрөнгийн нэр | Тоо хэмжээ | Нэг бүрийн үнэ | Нийт дүн |
1 | Программ хангамж | 1 | 21 450 000 | 21 450 000 |
2 | Компьютер | 2 | 891 000 | 1 782 000 |
3 | Notebook | 2 | 1 155 000 | 2 310 000 |
4 | Бичгийн ширээ | 2 | 181 545 | 363 090 |
5 | Сандал | 3 | 159 318 | 447 954 |
6 | Зурагт | 1 | 669 900 | 669 900 |
7 | Цацраг идэвхит изотол таних багаж | 1 | 26 703 695 | 26 703 695 |
8 | Гамма цацраг хайгч багаж | 1 | 6 616 243 | 6 616 243 |
9 | Хувийн дозиметр | 2 | 2 971 589 | 5 943 178 |
10 | Аналитик жин | 1 | 2 100 000 | 2 100 000 |
11 | Диктафон | 5 | 165 000 | 825 000 |
12 | Гар скайнер | 2 | 165 000 | 330 000 |
13 | Цахилгаан бороохой | 2 | 66 000 | 132 000 |
14 | Перми тест | 1 | 470 000 | 470 000 |
15 | Нитрат тодорхойлогч | 1 | 990 000 | 990 000 |
16 | Шилэн өрөө /бэлдэц/ | 1 | 3 506 000 | 3 506 000 |
17 | Өнгөт принтер | 4 | 407 000 | 1 628 000 |
18 | Скайнер | 1 | 899 900 | 899 900 |
Нийт дүн | 77 246 907 |
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/79 дугаар захирамжаар батлагдсан 360 сая төгрөгийн хөрөнгөнөөс69 сая төгрөгийн 3 ширхэг суудлын автомашин болон 40 629 830 төгрөгийн 17 ширхэг зургийн аппарат, 41 165 800 төгрөгний канон 17 ширхэг , SAMSUNG брэндийн 19 549 150 төгрөгний 3 үйлдэлт принтер 85 ширхэг, 7 374 410 төгрөгний энгийн принтер 59 ширхэг , 132 418 000 төгрөгний 130 ширхэг компьютерыг тус тус худалдан авсан болно.