ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЯНАЛТЫН ХУУДАС АВАХАД ШААРДАГДАХ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

March 30, 2020 370
  1. Ашигт малтмалын болон зам, барилга, инженерийн шугам сүлжээний ажил эрхлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй байна.
  2. Тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй байна.
  3. Тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах гэрээ, албан хүсэлттэй байна.
  4. Ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн жилийн батлагдсан /Зохих байгууллагаар/уулын болон хайгуулын ажлын төлөвлөгөө, зам, барилга, инженерийн шугам сүлжээний ажил хийх батлагдсан ТЭЗҮ -тэй байна.
  5. Зам, барилга, инженерийн шугам сүлжээний ажил хийх тусгай зөвшөөрөл, батлагдсан зураг төсөл, ТЭЗҮ -тэй байна
  6. “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн шаардлагад нийцсэн батлагдсан тэсэлгээний ажлын паспорттай байна.
  7. Тэсрэх материалын зориулалтын агуулахтай байна.
  8. Тэсрэх материалын зориулалтын агуулах нь галт зэвсэг бүхий үндсэн буюу гэрээт харуул хамгаалалттай байна.
  9. Тэсэлгээний ажил гүйцэтгэх удирдагч, тэсэлгээчин, нярав доорхи шаардлага хангасан байна.

Үүнд: Ажилд толилсон тушаал, диплом, тэсэлгээчний үнэмлэх, иргэний үнэмлэх.

  1. Тэсрэх материалын үйлдвэр, агуулахын газрын гэрээ, гэрчилгээ, аюулгүйн бүс тогтоож байнгын үйл ажиллагаанд хүлээн авсан улсын комиссын акттай байна.
  2. Тэсэлгээний ажлын удирдагч, тэсэлгээчин, нярав тэсэлгээний хуулийн 19.1-ийн дагуу аль нэг даатгалын байгууллагад заавал даатгуулсан байна.
  3. Тэсэлгээний ажил хийлгэж буй ААН-ийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлт зөрчилгүй байгаа эсэх.
  4. Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийж буй ААН-ийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлт зөрчилгүй байгаа эсэх.
  5. Шаардлагатай тохиолдолд нэмж бүрдүүлэх бусад нэмэлт материал.

Холбоотой мэдээ

“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Туул, Сэлбэ, Улиастай голын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуйн нэгж байгуу

May 21, 2021

ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны төлөвлөгөөт зөвлөн туслах хяналт шалгалтын ажлын хүрэ

May 19, 2021

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.