Зуунмод сумын 6 багийн худалдаа үйлчилгээний 28 аж ахуйн нэгжид 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр графикийн дагуу хяналт шалгалт хийлээ.

January 5, 2021 181
Мэргэжлийн хяналтын байгууллагын “Гамшгаас хамгаалах мэргэжлийн хяналтын болон цацрагийн хяналтын улсын албаны төлөвлөгөө”, МХЕГ-ын даргын баталсан “Короновируст халдвартай тэмцэх сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”, Аймгийн Засаг даргын А/563, А/605 тоот захирамжуудын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Зуунмод сумын 6 багийн худалдаа үйлчилгээний 28 аж ахуйн нэгжид 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр графикийн дагуу хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар 75% нь үйлчлүүлэгч ажилчдын биеийн халууныг үзэж бүртгэл хөтлөөгүй, 57.1% нь үйлчлүүлэгчдийн хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй, 42.8% нь үйлчлүүлэгчид чөлөөтэй үйлчлүүлэх эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөө гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, 71.4% нь QR код байршуулж бүртгэл хөтлөөгүй зөрчлүүд илэрсэн тул улсын байцаагчдын зөвлөмж өглөө.  

Холбоотой мэдээ

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

МУЗГ-ын 118 дугаар тогтоол, УОК-ын даргын баталсан “Түр журам батлах тухай” 41 дугаар тушаал

May 14, 2021

Ариутгал халдваргүйтгэл хийгдэж байна

2021.05.07-ны өдөр Зуунмод сумын 2-р багт харъяалагдах 580 айл өрхүүдийн хашааны хаалга болон хогийн

May 14, 2021

Төв аймгийн сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт цахим сургалт хийлээ.

2021 оны 5 дугаар сарын 4-ны өдөр Төв аймгийн сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт 2021

May 14, 2021

© 2021 Төв аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.