Эрхэм зорилго

Хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай хүнс бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхэд тавих төрийн хяналт шалгалтын ажлын үр дүнг бие даасан, хараат бус магадлан шинжилгээний дүнгээр баталгаажуулан хянаж лабораторийн үйл ажиллагааг MNS ISO/IEC 17025:2007 стандартад нийцүүлэн ажиллахад оршино.

ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ:

  • Хуулиа дээдэлж, дүрэм журмыг чанд мөрдөх
  • Харилцааны соёл хөгжлийг эрхэмлэх
  • Шударга ёсыг дээдлэх
  • Чанарыг эрхэмлэх
  •  Эрх тэгш, ил тод байдлыг эрхэмлэх
  • Лабораторийн нэр төр-нэгдмэл байдлыг хангах хамтрагч байх
ЗОРИЛТУУД:
  • Чанарын тогтолцоог сайжруулж, MNS ISO/IEC 17025:2007 стандартыг нэвтрүүлэх замаар итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлүүлэх
  • Боловсон хүчнийг үе шаттайгаар бэлтгэх замаар шинжээчдийг орчин үеийн нарийвчлал сайтай тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай шинжилгээний арга аргачлалыг төгс эзэмшсэн өндөр мэдлэг, ур чадвартай болгох
  • 2017 онд шинжилгээний аюулгүй үзүүлэлтийн 80%-ийг нимгэн үет хроматографийн аргаар хийдэг болох
  • ХАБҮЛЛ-ийн ЭШСЭҮТ-ийн Ур чадварын сорилын лабораториос зохион байгуулдаг “Ур чадварын сорилын хөтөлбөр”-т тогтмол хангалттай үнэлгээгээр хамрагдах.

Шинэ мэдээ

Санал асуулга

© 2021 Төв аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.