Бүтэц зохион байгуулалт

Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэс 

Тус хэлтэс нь нийт 13 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй дэд бүтэц хөдөлмөр нийгмийн хамгаалал байгаль орчин геологи уул уурхайн чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.
Үүнд:
  • Барилгын техникийн хяналт
  • Эрчим хүчний хяналт
  • Хэмжил зүйн хяналт
  • Харилцаа холбооны хяналт
  • Авто тээвэр, өргөх механизмын хяналт
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт
  • Хөдөлмрийн эрүүл ахуйн хяналт
  • Нийгмийн хамгааллын хяналт
  • Байгаль орчны хяналт
  • Геологи уул уурхайн хяналт
  • Газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналт
Зорилго
Төв аймгийн нутаг дэвсгэрт дэд бүтэц, хөдөлмөр нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи уул уурхай салбарын мэргэжлийн хяналт шалгалтыг зохион байгуулж, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэнд аюулгүй орчинд ажиллах, амьдрах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах,чиглэлээр иргэн аж ахуйн нэгж байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бүрэн шийдвэрлэхэд оршино.
Чиг үүрэг
Барилга,авто тээвэр,эрчим хүч, харилцаа холбоо, хэмжил зүй, өргөх механизм, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал байдал, иргэд даатгуулагчдын нийгмийн батблгббг хангуулах, экологийн тэндвэр алдагдах, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллөөс сэргийлэх,геологи, уул уурхайн үйлдвэрлэл, түүний аюулгүй ажиллагаа болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчинг хангуулах,аливаа сөрөг нөлөөлөл,эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх, салбарны хяналтын бодлого, стратеги хөтөлбөр төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо ,стратеги төлөвлөлт,зарчимд нийцүүлэн мөрдөхөд чиглэсэнчиг үүргийг хэрэгжүүлнэ.
Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтэс
Эрхэм зорилго
Хүн амын эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах,сурч хөдөлмөрлөх чанар хүртээмжтэй ажил үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх, хүний эрүүл мэнд хүрээлэн буй орчин хүнсний аюулгүй байдлыг хангуулах, соёлын үнэт зүйлийг хамгаалах, баяжуулах эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх холбогдох хууль дүрэм ,журам стандартыг хангуулахад оршино.
Нийт 10 улсын байцаагч Хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч 1 бүрэлдэхүүнтэй ажиилаж байна.
  • Эрүүл ахуйн халдвар хамгаалал
  • Эмчилгээний чанарын хяналт
  • Эм био бэлдлмэлийн хяналт
  • Боловсрол соёлын хяналт
  • Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт
  • Таримал ургамлын үрийн хяналт
  • Мал эмнэлэгийн хяналт
  • Мал үржлийн хяналт
  • Хүнсний чанар,стандартын хяналт

Үйл ажиллагаа

Хяналтын итгэмжлэгдсэн лабораториудын нэгдсэн сүлжээ нь орчин үеийн шинжилгээний арга, аргачлалд тулгуурлан аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хоолны газрууд, эмнэлэг, эмийн сан, урьдчилан сэргийлэх байгууллагууд, сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагууд, төвлөрсөн болон төвлөрсөн бус усан хангамжийн объектуудын үйл ажиллагаанд эрүүл ахуй нян судлал, хүнсний бүтээгдэхүүнд болон бүх төрлийн, таримал ургамлын үрийн дээжүүдэд физик, химийн үзүүлэлтээр, тарих үрийн чанарын шинжилгээг хийж, Аймгийн иргэдийн хүнс, гадаад болон дотоод орчны эрүүл ахуй, хүнсний аюулгүй, байдлыг баталгаажуулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Лаборатори нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж чанар аюулгүй байдлын баталгааг гаргана. Үүнд:
  •  Хүнсний аюулгүй үзүүлэлт буюу хүнсэн дэх нян, мөөгөнцөр, физик химийн бохирдлыг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шинжлэх.
  •  Орчны аюулгүйн үзүүлэлт буюу хөрс, ус, агаарын хими, биологийн бохирдлыг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шинжлэн тодорхойлох.
  •  Ахуйн хими, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүнд нян судлалын шинжилгээг хийж эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг тодорхойлох.
  •  Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, сав баглаа боодол зэрэгт гадаад болон дотоод хорио цээртэй хортон шавьж, хог ургамал илрүүлэн тодорхойлох.
  •  Бүх төрлийн таримал ургамлын үр, үр тарианд тариалалтын болон технологийн чанарын шинжилгээ хийх.
Бид СХЗГазрын ур чадварын лабораториос зохион байгуулдаг Ур чадварын тестийн шинжилгээнд 2013-2014 онд 2 удаа, ХАБҮЛЛ-ийн ЭШСЭҮТ-ийн Ур чадварын лабораторийн ур чадварын сорилын хөтөлбөрт 2014-2017 онд 5 удаа тогтмол хангалттай сайн үнэлгээгээр оролцож шинжилгээний ур чадвараа хөндлөнгөөс үнэлүүлж байна.
Мөн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Итгэмжлэгдсэн лабораториудтай улирал бүр хүнс, тарих үр, орчны чиглэлээр лаборатори хоорондын харьцуулалтын шинжилгээг зохион байгуулан дүгнэн ажиллаж байна.

Шинэ мэдээ

Санал асуулга

© 2021 Төв аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.