СҮХБААТАР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

2021-10-01 216

Мэргэжлийн хяналтын газрын  даргын 2020 оны   …..сарын …..өдрийн …… тоот

тушаалын хавсралт

 

СҮХБААТАР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг  үндэслэл

1.1. Аймгийн мэргэжлийн хяналтын газрын /цаашид газар гэх/ хөдөлмөрийн харилцаанаас үүсэх аливаа асуудлыг Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам, газрын даргын тушаал энэхүү журмын дагуу шийдвэрлэгдэнэ.

1.2. Энэхүү журмын зорилго нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг жигд хангах, ажил олгогч болон ажилтныэрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх, шагнаж урамшуулах, улмаар хөдөлмөрийн сахилга, дэг журмыг тогтооход оршино.

1.3. Энэхүү журмыг нийт ажилтнууд дагаж мөрдөнө.

1.4. Журмын хэрэгжилтэд нэгжийн дарга нар өдөр тутмын хяналт тавьж, явцын хяналтыг Дотоодын хяналт шалгалт, үнэлгээний баг хэрэгжүүлнэ.

Хоёр. Ажилтнуудыг ажилд авах, чөлөөлөх, халах

2.1. Ажилтныг ажилд авахдаа Төрийн албаны тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Хөдөлмөрийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон энэхүү журмыг баримтална.

2.2. Төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулах, өөрийн байгууллагад өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах тохиолдолд холбогдох хууль журмаар зохицуулна.

2.3. Төрийн захиргааны албан хаагчийг түр орлон гүйцэтгэхийг Төрийн албаны тухай хуулиар, түүний цалин урамшууллын асуудлыг Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу шийдвэрлэнэ.  Харин үйлчилгээний албан хаагч үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн бол үндсэн цалингаас нь тооцон 40 хүртэл хувь нэмэгдэл хөлс олгож болно.

2.4Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон ажилтны туршилтын хугацааг 6 сараар, төрийн үйлчилгээний ажилтны туршилтын хугацааг 3 сараар тогтоох бөгөөд ажилд томилсон тушаалд туршилтын хугацааг тодорхой заана. Байгууллагын захиргаа туршилтаар ажиллах төрийн захиргааны ажилтантай үр дүнгийн гэрээ, төрийн үйлчилгээний ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулна.

Ажилтны туршилтын хугацааныажлын үр дүнг Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, үргэлжлүүлэн ажиллуулах, эсхүл чөлөөлөх шийдвэрийг газрын дарга гаргана.

2.5. Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг байнгын ажлын байранд хугацаагүй, бусад тохиолдолд хугацаатай байгуулна. Хөдөлмөрийн гэрээг томилогдсон ажилтантай газрын дарга бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд хадгалуулна.Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцлийг тусгана:

а) ажлын байрны буюу албан тушаалын нэр;

б) албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, үүрэг;

в) үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;

г) хөдөлмөрийн нөхцөл;

д) ажлын цаг;

е) ажлаас чөлөөлөх нөхцөл, хүлээх хариуцлага;

2.6. Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулна.

2.7. Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан шинээр томилогдсон ажилтандалбан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм болон холбогдох бусад журам, зааврыг тайлбарлан танилцуулна.

2.8. Ажил гүйцэтгэсэн өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хувийн хэрэг хөтөлнө. Ажилтны хувийн хэрэг хөтлөлт Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор батлагдсан журамд нийцсэн байна.

2.9. Газрын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ажил, үүргийг гүйцэтгүүлэхээр иргэдтэй байнгын бус ажлын байранд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж болно.

2.10. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулж болно.

2.11. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг эрхэлж буй үүрэгт ажлаас түр чөлөөлж болно.

2.12. Ажилтныг ажлаас түр чөлөөлсөн тухай тушаал гаргаж, холбогдох тооцоог хийнэ.

2.13. Ажлаас түр чөлөөлөгдсөн ажилтан чөлөөлөгдөх тухай шийдвэрт заасан хугацаанд ажилдаа эргэж ороогүй бол бүрмөсөн чөлөөлөгдсөнд тооцож, захиргааны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоно.

2.14. Ажилтныг өөрийн хүсэлтээр, эсвэл захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас чөлөөлнө.

2.15. Ажилтан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ газрын даргад бичгээр гаргана.

2.16. Ажилтанг ажлаас чөлөөлөх буюу халах асуудлыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зохицуулна.

2.17. Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж буй ажилтан хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичиг/цаасан болон компьютерт хадгалагдаж буй албан ажлын хэрэгцээний файл/, ажил үүргийг нь хүлээн авч буй ажилтанд, ажил авах хүн томилогдоогүй тохиолдолд харъяалах газар, хэлтсийн даргад тэмдэглэл үйлдэж, эд хогшил бусад зүйлс /ажлын үнэмлэх, улсын байцаагчийн тэмдэг, үнэмлэх, түлхүүр, лац, ном сэтгүүл, г.м/-ийг хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, няравт тус тус хүлээлгэж өгнө.

Шаардлагатай бол ажил хүлээлцэх комисс томилно.

2.18. Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтанд санхүүгийн болон бусад холбогдох тооцоо хийсний дараа тойрох хуудсыг бөглөж,ажлаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгнө.

2.19. Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтны хүсэлтээр хувийн хэргийг өөрт нь шилжүүлж болох ба хүсэлт гаргаагүй бол архивт өгөх буюу шаардлагатай тохиолдолд бусад байгууллагад шилжүүлнэ.

Гурав. Ажилтны эрх үүрэг

3.1. Газрын ажилтнууд дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

3.2. Өргөсөн тангараг болон хууль тогтоомжийн дагуу төрийн албан ажилд тавигдах зарчим, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлнэ.

3.3. Албан тушаалын тодорхойлолт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь бүрэн биелүүлж, энэхүү журмаар тогтоосон дэг журмыг  мөрдөж ажиллана.

3.4. Ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглаж, үүрэгт ажилдаа хариуцлага санаачлагатай ажиллана.

3.5. Ажлын цагаар ажлын байранд ажил хэрэгч байдлаар хувцаслана.

3.6. Ажлын байранд худалдаа, арилжаа хийх, үйлчилгээ явуулахыг хориглоно.

3.7. Өөрийн мэдлэг, мэргэжил, мэргэшил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлнэ.

3.8. Эд хөрөнгө, техник хэрэгсэл, материалыг эзний ёсоор хамгаалах, эзэмших, хэмнэлттэй зарцуулж, өрөө тасалгаа, ажлын байрыг эмх цэгцтэй, цэвэр  байлгана. Газрын эд хөрөнгөд өөрийн буруугаас гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлнө.

3.9 Албан хэргийг архивт хуулийн хугацаанд зохих журмын дагуу бүрэн шилжүүлнэ.

3.10 Долоо хоног, сар, улирал, хагас, бүтэн жилийн ажлын мэдээ, тайлан, өөрийн хариуцсан ажилтай холбогдсон УИХ, Засгийн газрын болон дээд байгууллагын тогтоол шийдвэр, төлөвлөгөөний биелэлтийг тогтоосон хугацаанд үнэн зөв, тооцоо судалгаатай, бүрэн, шуурхай гаргаж өгч байна.

3.11Албан тушаалын тодорхойлолтод тусгаагүй ажил үүрэг гүйцэтгэхэд газрын даргатай гэрээ байгуулж, дүгнүүлэх буюу удирдамжаа батлуулж, тайлагнаж ажиллана.

3.12Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон хугацаандүнэн зөв мэдүүлнэ.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг буруу бөглөсөн тохиолдолд үүсэх хариуцлагыг ажилтан өөрөө хүлээх ба хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

3.13Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон архидан согтуурах, тамхины хортой тэмцэх талаар гарсан хууль, дүрэм, журмыг сахин биелүүлнэ.

3.14Байгууллагын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад ажлын байрны орчинд тамхи татахыг хориглоно.

3.15Албан хаагч ажлын байраа орхиж явах, ажлын цагаас хоцрох, чөлөөний хугацааг хэтрүүлэх зэргээр ажил цалгардуулах, ажилдаа согтуу ирэх, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд мөн албан томилолтын явцад согтууруулах ундаа хэрэглэх, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг хориглоно.

3.16Хамт ажиллагсад болон үйлчлүүлэгчидтэй зүй бусаархарьцах, маргалдах, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, ажлын байранд бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгаварлан гадуурхах байдал гаргахыг хориглоно.

3.17 Албан хаагчдын ажлын цагийн бүртгэлийг үнэн зөв хөтөлж, байгууллагаар үйлчлүүлэгчдэд угтах үйлчилгээ үзүүлэх, харилцаа хандлага, хувийн сахилга батыг чанд сахиж ажиллана.

3.18  Албан хаагчид байгууллагын үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийн нууцыг чандлан хадгалах, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр байгууллагын нэрийн өмнөөс хувийн үзэл бодлоо илэрхийлэх, дээд шатны байгууллага,  газрын үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээлэл тараахыгхориглоно.

3.19 Хүндэтгэх шалтгаанаар ажилдаа ирж чадахгүй болсон тохиолдолд газар, хэлтсийн даргад заавал мэдэгдэж байна.

3.20 Албан бичиг баримт, хэвлэмэл хуудас, үнэт цаас, тамга, тэмдэг зэргийг найдвартай, бат бөх газарт хадгалж, гэмтэж, үрэгдэхээс сэргийлж, журмын дагуу ашиглаж, тайлагнана.

3.21Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээ, ажил үйлчилгээ, нийгмийн бусад ажилд идэвхтэй оролцоно.

3.22 Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, түүнийг нэмэгдүүлэх, ээлжийн амралт эдлэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөнгөлөлт эдлэх, дотоод, гадаадын сургалтанд хамрагдахтай холбогдсон санал, хүсэлт болон шаардлагыг дээд шатны удирдах албан тушаалтанд амаар буюу бичгээр уламжилж болно.

3.23 Өөрийн хувийн хэрэг, үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээ, цалин хөлс, зэрэг дэв тогтоосон шийдвэр зэрэгтэй танилцаж, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийлгэж болно.

3.24 Албан ажлын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил болон хуулиар зөвшөөрсөн ажил, үйлчилгээ эрхэлж болно.

3.25 Хөдөлмөрийн дотоод журам болонхолбогдох хууль тогтоомжоор олгогдсон эрх, хөнгөлөлт, нийгмийн баталгааг эдлэнэ.

3.26 Ажилтан газрын үйл ажиллагаа болон эрхэлсэн ажлаа сайжруулах, ажлын багаж хэрэгслээр хангуулахаар санал, хүсэлт, шаардлага тавих, шүүмжлэл гаргах эрхтэй.

3.27 Албан ажлын томилолтоор ажиллахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналтын байгууллагыналбан хаагчийг орон нутагт албан томилолтоор ажиллуулах” журмыг мөрдлөг болгон ажиллана.

3.28  Албан хаагч нь албан үүргийн чиг үүрэгтэй холбоотойгоор улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд  ямар нэг  хэлбэрээр оролцохгүй байх.

3.29  Албан хаагч нь улсын байцаагчийн болон байгууллагыг төлөөлөн эрүү, иргэн, захиргааны хэрэгт шинжээчээр ажиллах, гэрч, хохирогч, хариуцагчаар оролцох тохиолдолд газар, хэлтсийн даргад албан ёсоор мэдэгдэнэ.

3.30 Албан хаагчид байгууллагын интернет сүлжээг ашиглан олон нийтийн фэйсбүүк, твиттер, инстаграмм, видео сан зэрэг сайтуудаар нэвтрэхийг хориглоно.

3.31 Байгууллагын хэмжээнд эрэгтэй, эмэгтэй хүнийг хүйсийн шинж байдлаар ялгаварлах, бэлгийн дарамт /бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг/ үзүүлэхийг хориглоно.

Дөрөв. Мэргэжлийн хяналтын газрын эрх, үүрэг

4.1. Газар нь дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

4.1. Ажилтны өдөр тутмын ажлыг хэлтсийн даргаар дамжуулан удирдана.

4.2. Ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулж, мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллуулна.

4.3. Ажлын байр нэг бүрт албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан хянуулж, баталгаажуулна.

4.4. Ажилтны мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах арга хэмжээг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

4.5. Газар, хэлтсийн дарга болон үнэлгээний багаас ажилтны ажлын үр дүнг улирал, жилээр үнэлж дүгнэх ба ажилтны ажлын үр дүнг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, бууруулах, шагнаж урамшуулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

4.6. Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулна.

а)Хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанар, хөдөлмөрийн нөхцөлийг дээшлүүлэх, өрөө тасалгааны тохижилтыг сайжруулах арга хэмжээ авна.

б)Ажилтныг ажлын байр, бичиг хэргийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана.

в) Ажилтныг 1 жилд нэгээс доошгүй удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах арга хэмжээг зохион байгуулна.

г)Хэвийн бус нөхцөлд ажиллагсдад хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн олгоно.

4.7. Хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавина.

4.8. Газрын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана.

4.9. Ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, баталгаажуулж байна.

4.10. Ажилтанд нэмэлт хөнгөлөлт, тэтгэмж, нөхөн олговор олгох асуудлыг Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журмын хүрээнд шийдвэрлэж байна.

4.11. Газрын захиалгаар сургалтад хамрагдсан ажилтны суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож байгууллага төлнө. Байгууллагын зардлаар суралцсан ажилтан суралцаж ирээд 2-оос доошгүй жил ажиллана.

4.12. Амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгож, чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож  байгууллага төлнө.

4.13. Нийтээр тэмдэглэх баяр ёслол болон ажилтны чөлөөт цаг, амралтыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх талаар тодорхой арга хэмжээ зохион байгуулна. Хамт олны санаачлагаар зохион байгуулж буй нийтийг хамарсан арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор хамт олноос хураамж, татан төвлөрүүлж болох ба хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй ажилтныг хураамжаас чөлөөлнө. Мөн сайн дурын хандив тусламжийн ажил зохион байгуулж болох ба ажилтны зөвшөөрөлгүйгээр /гарын үсэггүй/ хураамж авахыг хориглоно.

4.14. Газрын төлөвлөгөөний биелэлт, УИХ, Засгийн газрын болон дээд байгууллагын тогтоол шийдвэр, үүрэг даалгаврын гүйцэтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулж, тэдгээрийн биелэлтэнд хяналт тавина.

4.15.Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт утаат тамхи татахыг зөвшөөрсөн анхааруулах тэмдэг байрлуулах;

4.16. Газрын ажилтнуудын зөвлөгөөнийг жилд нэгээс доошгүй удаа хийж, улсын байцаагчид болон бусад ажилтан ажилтнуудын албан тушаалын тодорхойлолт гүйцэтгэлийн төлөвлөгөө, дотоод журмын биелэлт ажил төрлийн бусад асуудлуудыг хэлэлцэж байна.

4.17. Хурал семинар зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлуудыг урьдчилан сайн бэлтгэж, төлөвлөсөн дарааллын дагуу аль болох богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулж явуулна.

4.18. Соёл хүмүүжлийн ажил, урлагийн болон биеийн тамир спортын уралдаан тэмцээн, баяр ёслолын арга хэмжээнд байгууллагын төсвөөс зохих хөрөнгө зарж болно.

4.19 Хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн харилцаанд жендэрээр ялгаварлан гадуурхах ба Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжид зөвшөөрснөөс бусад тохиолдолд эрэгтэй, эмэгтэй хүйсийн аль нэгэнд давуу эрх олгох, хязгаарлалт тогтоох, мөн жирэмсэн, хүүхэд асарсан болон гэр бүлийн байдлын шалтгаанаар ажилтныг ажлаас халахыг хориглоно.

4.20 Байгууллагын нийт ажилтны хүйсийн 40:60 гэсэн харьцаа бүхий тэнцвэрт байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх бодлого, арга хэмжээг хүний нөөцийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлнэ.

          Тав. Газрын зохион байгуулалтын нэгжийн ажлын уялдаа холбоо, дотоод үйл ажиллагаа

5.1. Тус газар нь зохион байгуулалтын хувьд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан бүтэц, орон тоотой байна.

5.2. Газрыг байгууллагын дарга удирдана. Мэргэжлийн хяналтын байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар Мэргэжлийн хяналтын газрын даргад зөвлөх үүрэг бүхий зөвлөл ажиллана.

5.3. Төрийн захиргаа,  эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга  нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажиллана.

5.4. Байгууллагын нэгжийн үйл ажиллагааг хэлтсийн дарга нар бүрэн хариуцаж,  газрын даргыг мэдээллээр шуурхай хангаж ажиллана.

5.5. 14 хоног, сар, улирал, жилийн ажлын мэдээ, тайлан, цаг үеийн холбогдолтой мэдээлэл, судалгааг нэгжийн дарга нар нэгтгэн Төрийн захиргаа, эрсдлийн удирдлагын хэлтсийн даргаар хянуулан тайлагнана. Мэдээ, тайланг тогтоосон хугацаанд, үнэн зөв гаргаж өгөөгүй бол уг асуудлыг биелэгдээгүй гэж тооцон ажил дүгнэх үзүүлэлтэд тусгаж, нэгжийн даргын ажлын үнэлгээг бууруулах үндэслэл болно.

5.6. Үйл ажиллагааны тайлан бичих, ирүүлэх, хүлээн авах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлэхтэй холбогдсон асуудлыг холбогдох журмаар зохицуулна.

5.7. Мэргэжлийн хяналтын газрын  бодлого, үйл ажиллагааны холбогдолтой мэдээ, мэдээлэл, албан ёсны баримт бичгийг цахим сүлжээгээр түгээх ажлыг Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор батлагдсан “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”, 2013 оны 411 дүгээр тогтоолоор батлагдсан “Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам”, “Төрийн байгууллагын веб сайтад тавих шаардлага” MNS6285:2011 стандарт, байгууллагын “Цахим хуудас хөтлөх” журмаар зохицуулна.

          5.8.Ажилтан нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан ёсны байр суурийг илэрхийлсэн мэдэгдлийг түгээхдээ  газрын дарга,  хэлтсийн дарга нараар урьдчилан хянуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах багаар дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээх арга хэмжээ авна.

5.9. Газрын удирдлага зөвшөөрснөөс бусад тохиолдолд газрын бодлого, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар албан    тушаалтнууд    хэвлэл,    мэдээллийн

хэрэгслээр албан ёсоор ярилцлага өгөх, сонин хэвлэлд нийтлэл бичихийг хориглоно.

5.10. Байгууллагын дэргэд албан хаагчдын ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, илэрсэн зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий “Ёс зүйн зөвлөл”-ийг хамт олны саналаар сонгон, газрын даргын тушаалаар томилж ажиллуулна.

5.11. Газрын дэргэд хууль тогтоомжийн хүрээнд “Хэрэглэгчийн үнэлгээний баг”, “Дотоод хяналт шалгалт, үнэлгээний баг”, “Хамтын ажиллагааны баг”, “Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах баг”, “Урлаг спортын баг” ажиллана.     5.12. Ажлаа жилээр төлөвлөж улирлаар тайлагнаж, дүгнүүлэх бөгөөд ажилтны  ажлын үр дүнг үнэлэхэд шалгуур болно.

5.13. Байгууллагын албан бичиг, өргөдөл гомдлыг абле цахим системд бүртгэн, бүртгэлийн хуудсаар газрын даргаар цохолт хийлгэн холбогдох албан тушаалтанд шилжүүлнэ.

5.14 Чөлөөтэй байх хугацаанд холбогдох нэгжийн дарга нь тухайн ажилтны ажил, бусад бичиг баримт (шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байсан албан бичиг, төлөвлөгөө, тайлан г.м)-ыг түр хугацаагаар өөр ажилтанд хүлээлцэж, шилжүүлнэ.

5.15 Шаардлагатай тохиолдолд байгууллагын хяналтын камерын бичлэгийг Харилцаа, холбооны хяналтын улсын байцаагч шалгаж, Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга хяналт тавьж шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.

Зургаа. Шагнал урамшуулал, Нийгмийн баталгаа

6.1. Ажилтнуудын цалин хөлсийг Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн Газрын даргын тушаалаар батална.

6.2. Төрийн албаны тухай хуульд заасан буцалтгүй тусламж, шагнал урамшуулал үзүүлэхээс гадна дор дурьдсан буцалтгүй тусламж, шагнал, урамшуулал олгож болно.

а) Ажилтны ойр төрлийн хүмүүс /эхнэр, нөхөр, аав, ээж, хадам аав, хадам ээж, төрсөн ах дүү, хүүхэд, хүүхдийн гэр бүлийн гишүүн/ нас барсан бол

-оршин суугаа газартаа 100000 /нэг зуун мянга/-н төгрөг;

-орон нутаг болон бусад аймаг хотуудад 150000 /нэг зуун тавин мянга/-н төгрөг;

б) ажилтан өөрөө нас барахад 500000 /таван зуун мянга/-н төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ.

в) Газраас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настан нас барсан тохиолдолд 100000 /Нэг зуун мянга/-н төгрөгийн буцалтгүй тусламж олгоно.

г) Газраас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудыг жил бүр хүлээн авч санал хүсэлтийг нь сонсож, хүндэтгэл үзүүлж настан бүрт жилд 50000 /тавин мянга/-аас доошгүй төгрөг зарцуулна.

д) Ажилтан өөрөө хурим хийхэд 200000 /Хоёр зуун мянга/-н төгрөгийн тэтгэмж олгоно.

е) Нийт ажилтнуудын ажлын үр дүнг улирал бүр үнэлгээний баг дүгнэж, Төрийн албан хаагчдын урамшуулал олгох асуудлыг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэнэ. Төрийн үйлчилгээний ажилчдын ур чадварыг улирал бүр              дүгнэж, сар бүр 10-25 хүртэл хувиар олгоно.

ё) Байгууллагын оны “Аварга ажилтан”-ыг Төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдаас тус бүр 1 албан хаагчийг шалгаруулж, өргөмжлөл, 250000 /хоёр зуун тавин мянга/-н төгрөг олгоно.

ж) Баяр ёслолын үед /эх үрсийн баяраар 16 нас хүртэлх хүүхэд бүрт, шинэ жилийн баяраар ажилтан бүрт/ бэлэг дурсгалын зүйл олгоно.

з) Мэргэжлийн хяналтын ажилтны өдрөөр ажлын үр дүнг харгалзан хэлтэс тус бүрээс 1 хүнд 50000 /тавин мянга/-н төгрөгийн урамшуулал олгоно.

и) Бусад байгууллага болон өөрийн байгууллагаас зохион байгуулсан томоохон уралдаан тэмцээн, нийгмийн бусад ажилд гаргасан амжилт, чанарыг харгалзан удирдлагын шийдвэрээр  мөнгөн урамшуулал олгоно.

й) Ажилтнуудад өдөрт 1500-20000 төгрөгөөр тооцож сар бүр хоолны мөнгө олгож болно. Мөнгөн дүнгийн хэмжээг тухай оны төсөвтөө багтаан жил бүр  шийдвэрлэнэ.

к/ Байгууллагын албан хаагчдын гэр бүл, хүүхдийн хүмүүжил, хөгжил хамгаалалд зориулжжилд 1 удаа“Эцэг эхийн зөвлөл”-д 300.000 төгрөгийг зарцуулна.

л/ Байгууллагын ажилтнууд, тэдний гэр бүл, хүүхдийг Олон улсын болон улс, бүсийн чанартай сурлага, урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцоход нь байгууллагын захиргаанаас мөнгөн тусламж үзүүлнэ.

м/ Ээлжийн амралтаараа өөрийн, эсхүл эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд сувилуулах бол ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгоно.

н) Мэргэжлийн хяналтын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, албан үүргээ үнэнч шударга, идэвхи санаачлагатай гүйцэтгэж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан албан хаагч, тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилчдыг байгууллагын “Хүндэт дэвтэр”-т бичиж, дурсгалын гэрчилгээ олгоно. Алдаршуулах үйл ажиллагаанд зарцуулагдах өргөмжлөл, дэвтэр, мөнгөн шагналыг төсөвт багтаан шийдвэрлэнэ.

Долоо. Ажил амралтын горим, цалин хөлс

7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1-д заасны дагуу албан хаагчдын 7 хоногийн ажлын цагийн нийт хэмжээ 40 цаг байна. Ажлын нэг өдрийн үргэлжлэл 8 цаг байх бөгөөд ажлын өдөр өглөө 8.00 цагт эхэлж, орой 17.00 цагт дуусна. Үдийн завсарлага 12.00-13.00 цагийн хооронд байна. Жижүүр, үйлчлэгчийн ажлын цагийг хөдөлмөрийн гэрээнд зааснаар зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хэвийн бус нөхцөлд ажиллагсад болон хөхүүл эхчүүд ажлын хорогдуулсан цагаар ажиллана.

7.2. Ажилтан бүр ажилдаа ирэх, ажлаас явахдаа цагийн бүртгэлийн төхөөрөмжид заавал цагаа бүртгүүлнэ. Тухайн өдөр гарсан жижүүр цаасаар давхар бүртгэнэ. Цагийн бүртгэл нь ажилтанд цалин олгох үндэслэл  болно.

7.3. Ажилтан ажлын цагийн дундуур албан ажлаар гадуур явах бүрдээ “Гадуур ажлын бүртгэлийн дэвтэр”-т тэмдэглэнэ. Гадуур ажлын бүртгэлд тэмдэглээгүй, хуурамчаар тэмдэглэсэн тохиолдолд тухайн ажлын цагаар ажил тасалсанд тооцно.

         7.4. Ажлын цагийн ашиглалт, цагийн бүртгэл хөтлөлтийн байдалд Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга хяналт тавина.

7.5. Ажилтан өвчтэй чөлөөтэй, томилолттой албан ажлаар явах бүрдээ цаг бүртгэлийн төхөөрөмж хариуцсан ажилтанд нотлох баримт авчран цагийн төлөвт оруулна.

7.6. Цаг бүртгэлийн төхөөрөмж хариуцсан ажилтан цаг бүртгэлийн төхөөрөмжөөс  ажилласан цагийн тооцоог сар бүр үнэн зөв гаргаж, Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга жижүүрийн бүртгэлтэй тулган хянасны дараа газрын даргаар батлуулан нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч цагийн тооцоог үндэслэн цалин бодно.

7.7 Жижүүрүүд ээлжийн цагийн шугаман хувиараар, лабораторийн ажилчид болон үйлчлэгч нар тусгай цагийн хувиараар хурууны хээгээр бүртгүүлнэ.

7.8 Тог тасарсан үед жижүүрийн ажлын дэвтрээр цагийг бүртгэнэ.

7.9. Ажилтнуудад жил бүр ээлжийн амралт олгож, биеэр эдлүүлнэ. Ажилтан ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдлэж болно. Ээлжийн амралттай байх хугацаанд ажлын шаардлагаар дуудан ажиллуулсан тохиолдолд дутуу эдэлсэн амралтыг нөхөж биеэр амруулна. Хүндэтгэн үзэхшалтгаан гарсан тохиолдолд ажилтанд ажилласан хугацааны амралтыг урьдчилан олгож болно.

7.10. Ээлжийн амралтын хоорондох хугацаа 6 сараас доошгүй байх ба шинээр ажилд орсон албан хаагч 10 сар ажилласны дараа ээлжийн амралт эдэлнэ. Хууль тогтоомжид зааснаар төрийн албан хаагчийг сэлгэн болон шилжүүлэн ажиллуулсан тохиолдол үүнд хамаарахгүй.

7.11. Шинээр болон байгууллага хооронд шилжиж ирсэн ажилтан ажиллаж байсан байгууллагатай ээлжийн амралтын тооцоо хийсэн байна. Хэрвээ ээлжийн

амралтаа эдэлж чадаагүй бол энэ тухай ажиллаж байсан байгууллагаас албан бичгээр тодорхойлолт гаргуулсан байна.

7.12. Ажилтан ээлжийн амралтын мэдэгдлийг амралт эхлэхээс ажлын 3 хоногийн өмнө авч санхүүтэй тооцоо хийнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ажилтны ээлжийн амралтын батлагдсан хуваарьт өөрчлөлт оруулж болно.

7.13. Ажилтныг ажлаас чөлөөлсөн буюу халсан тохиолдолд түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ.

7.14. Захиргааны шийдвэрийн дагуу ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож болно.

7.15. Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг баримтлан ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр ажилтныг илүү цагаар буюу долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр ажиллуулж болно. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-т заасны дагуу ажилтныг өөр өдөр нөхөн амруулах буюу ээлжийн амралтын өдөртэй хамтатгаж болно.

7.16. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу чөлөө олгох болон чөлөөтэй байсан хугацаанд хөдөлмөрийн хөлс олгох эсэхийг ажилтны өргөдөл, харъяалах нэгжийн даргын саналыг харгалзан газрын дарга шийдвэрлэнэ.

7.17. Ажилтны өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөө олгож болно. Чөлөөг газрын дарга олгох ба газрын даргын эзгүйд газрын даргын түр орлон гүйцэтгэж байгаа албан тушаалтан олгоно. Чөлөөг чөлөөний хуудсаар олгоно.

7.18. Ажлын 1 хүртэл өдрийн чөлөөг харъяалах нэгжийн дарга, 2 ба түүнээс дээш өдрийн чөлөөг харъяалах нэгжийн даргын санал, нотлох баримтыг үндэслэн газрын дарга чөлөөний хуудсаар олгоно. Ажлын 5 ба түүнээс дээш өдрийн цалинтай, цалингүй  чөлөөг газрын даргын тушаалаар шийдвэрлэнэ.

7.19. Гачигдал тохиолдсон буюу ажилтны эцэг, эх, эмээ, өвөө, эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөнах, эгч, дүү, хадам аав ээж нас барсан, ажилтан өөрөө мөн түүний гэр бүлийн гишүүн /аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд/ хүндээр өвчилж 3 дахь шатлалын эмнэлэгт үзүүлэхээр явах үед, ажилтан өөрөө, эсвэл түүний хүүхэдхурим хийх, шинээр хүүхэдтэй болсон эцэгт ажлын 5 хүртэл хоногийн цалинтай чөлөөг олгоно.

7.20. Төрийн албан хаагчийг эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжлийн дагуу 180 хүртэл хоногийн хугацаагаар эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу төрийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэхэд түүний эрхэлж байгаа албан тушаалын цалинг олгоно.

7.21 Албан хаагчдын 0-12 насны хүүхдийн төрсөн өдрийг тохиолдуулан хүүхэд тус бүрт жилд 1 удаа цалинтай чөлөө олгоно.

7.22  Хөдөлмөрийн тухай хуулийн 102, 103, 104, 105, 106 дугаар зүйлийн дагуу эх /ганц бие эцэгт нэгэн адил хамаарна/-д хүүхэд асрах чөлөө олгоно.

7.23. Ажилтан өөрөө болон дагалдан явах зайлшгүй шаардлагатай төрөл садан бусад хүмүүс эмнэлэгт үзүүлсэн, амбулториор эмчилгээ хийлгэсэн, гэнэтийн аюул, золгүй явдал тохиолдсон, эрх бүхий байгууллагаас гэрч, хохирогч, шүүгдэгчээр дуудсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй хугацааг холбогдох байгууллага, албан тушаалтнаас олгосон албан ёсны магадлагааг үндэслэн түүнийг чөлөөтэй байсанд тооцно.

7.24. Нэг жилийн дотор нийлбэр дүнгээр 6сар ба түүнээс дээш хугацаагаар  чөлөө олгохгүй бөгөөд энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн дагуу тухайн ажилтныг ажлаас түр чөлөөлнө.

Найм. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага

8.1. Энэхүү журмыг зөрчсөн нийт газар, хэлтсийн дарга болон ажилтанд дараах үндэслэлээр сахилгын шийтгэл  ногдуулна.

а)Төрийн албаны тухай хуулийн 37, 39, 49 дүгээр зүйлд заасныг зөрчсөн;

б)Албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн;

в) Албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн;

г) Удаа дараа ажлын хариуцлага алдсан;

д) Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаас хоцорсон,гадуур ажлын бүртгэлийн дэвтэрт тэмдэглээгүй ажлын байраа орхин гарсан, 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан;

е) Ажил дээр албан хаагчдыг архи уухыг уриалж, өдөөн хатгасан, албан ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд, ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн;

ё) Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчсөн;

ж) Эд хөрөнгө хулгайлахыг завдсан, хулгайлсан нь тогтоогдсон;

з) Мэдээ тайланг будлиантуулсан, буруу гаргасан, хугацаа хоцроосон;

и) Журмын 8.2-д заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан;

к) Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй;

л) Ёс зүйн зөрчил гаргасан; /Ёс зүйн зөвлөлийн тогтоолыг үндэслэн/

м) Газрын дотоод үйл ажиллагааг зохицуулсан бусад дүрэм, журам, зааврын холбогдох заалтыг зөрчсөн.

8.2. “Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил” гэдэгт ажлын байранд, албан үүргээ гүйцэтгэж явах үедээархи, согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн, газрын үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээлэл тараасан, газрын үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журмыг удаа дараа зөрчсөн, эд материалын болон бусад хохирол учруулсан, газрын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашигласан, хүндэтгэх шалтгаангүйгээр дараалан 3батүүнээс дээш өдрийн ажил тасалсан, хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийгээгүй болон албан тушаалын давуу байдлаа ашиглан хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад дарамт шахалт үзүүлэх, бодит байдалд нийцэхгүй шийдвэр гаргаснаар байгууллагын нэр хүнд, нийтийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан,албан үүрэгтэйгээ холбогдуулан авлига, хээл хахууль авсанболон бусад тохиолдлуудыг хамааруулж үзнэ.

8.3. Албан үүргээ биелүүлээгүй гэдэгт хууль тогтоомжид болон албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, Байгууллагын удирдлагын абле программ, Сонсгол мэдээллийн цаг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын онлайн үүргийн биелэлтээр өгсөн үүрэг даалгавар, Шилэн хяналтын цахим системд хяналт шалгалтын мэдээллийг  3 буюу түүнээс дээш хугацаанд оруулаагүй,иргэдийн өргөдөл, гомдол, хариутай бичгийн хугацааг удаа дараа хэтрүүлсэн болон онцгой чухал буюу хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр онлайн хурал болон нийтийг хамарсан арга хэмжээг тасалсан, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн, эсвэл ёс зүйн хэм хэмжээний дүрмийн заалтуудыг зөрчсөн тохиолдлуудыг ойлгоно.

8.4. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэгт албан тушаалын тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл  зохих үйл ажиллагааг  гүйцэтгэсэн  боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг  зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.

8.5. Албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн гэдэгт санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашиглах, албан тушаалын давуу талыг ашиглаж хээл хахууль авах, хуурамч бичиг баримт санаатайгаар үйлдэх, хувийн ашиг сонирхлоор бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гаргах, төрийн албан хаагчийн нэрийн өмнөөс хувийн үзэл бодлоо илэрхийлэх болон хууль тогтоомж, хүчин төгөлдөр шийдвэрээр өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэх болон бусад тохиолдлуудыг ойлгоно.

8.6. Журмын 8.1-д заасан зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна.

8.7. Журмын 8.2-д заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд захиргааны санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас халах үндэслэл болно.

8.8. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоож, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад тайлбар гаргах, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй.

8.9. Сахилгын шийтгэлийг баримт нотолгоонд үндэслэнгазрын даргын тушаалаар ногдуулна. Уг шийдвэрийг байгууллагын захиргаа тухайн албан хаагчид мэдэгдэх бөгөөд тушаалыг хувийн хэрэгт хавсаргаж, шаардлагатай гэж үзвэл хамт олонд мэдээлнэ.

8.10. Сахилгын шийтгэл хүчинтэй байх /1 жил хүртэл/ хугацаанд энэхүү журамд заасан шагнал, урамшууллыг олгохгүй.

8.11. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойшхи хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол нэг жилийн хугацаа өнгөрмөгц сахилгын шийтгэлгүйд тооцно.

8.12. Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 133-р зүйлд зааснаар эд хөрөнгийн бүрэн ба хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэнэ.

Ес. Дотоод журмыг хэрэгжүүлэх талаар

9.1. Шинэчлэн найруулсан уг дотоод журам батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, газрын улсын байцаагч, ажилтан албан хаагч нар хэлбэрэлтгүй дагаж мөрдөнө.

9.2. Хөдөлмөрийн хууль тогтоомж болон газрын бүтэц зохион байгуулалт, орон тооны өөрчлөлт, аппаратын ажлыг боловсронгуй болгох шаардлагаас үндэслэн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хамт олны саналыг авсны үндсэн дээр шийдвэрлэнэ.

 

Холбоотой мэдээ

Аудитын дүгнэлт

Аудитын дүгнэлт

2022-11-05

Сул орон тооны мэдээлэл

МХЕГ-ын салбар зөвлөл

2022-10-11

© 2023 Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.