Танилцуулга

 

 

 

 

 

 

Мэргэжлийн хяналтын газар нь анх 1996 онд “Мэргэжлийн хяналтын алба” нэртэйгээр төрийн захиргааны хяналтыг хэрэгжүүлэх хөндлөнгийн хяналтын бие даасан байгууллага болж байгуулагдсан.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2003 оны 17 тоот тушаалаар орон тооны удирдлагуудыг томилон “Мэргэжлийн хяналтын газар” болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.Тус газрыг 1996-2000 онд Д.Баасанжав, 2000-2002 онд О.Улаанхүү, 2002-2005 онд Ц.Цэрэннамжил, 2005-2015 он хүртэл Б.Гантулга 2015 оноос С.Сарантуяа одоог  удирдаж байна. Өнөөдрийн байдлаар 5 хэлтэс, 50 хүний орон тоотой ажиллаж байна.

Эрүүл мэнд, боловсрол, соёл, хүнс, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс

Тус хэлтэс нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй байгаль, ахуйн орчин, хоол хүнсний аюулгүй байдалтай холбоотой хүчин зүйлсийг илрүүлэх, тэдгээрийн үр дагавраас шалтгаалан үүсэх өвчин, эмгэгээс сэргийлэх, иргэдэд чанарын баталгаатай эмийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, боловсрол, соёл, шинжлэх ухааны хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх, иргэдийн боловсрол, соёлын эрэлт хэрэгцээгээ хангах таатай орчныг бий болгох, мал эмнэлэг, хорио цээрийн, мал үржлийн чанарын хяналт, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны чиглэлээр таатай орчныг бий болгох, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд  чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ

Дэд бүтэц, хөдөлмөр нийгмийн хамгаалал  байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс

Тус хэлтэс нь барилга, авто зам, тээвэр, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбоо, өргөх механизм, хэмжил зүй, байгаль орчин, геологи уул уурхайн салбарын таатай орчныг бий болгох, экологийн тэнцэл алдагдах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа болон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангуулах, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Захиргаа удирдлагын хэлтэс

Тус нэгж нь үйл ажиллагааны зорилго, зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль эрхзүйн үйлчилгээ, санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, газрын үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга барил нэвтрүүлэх, удирдлага зохион байгуулалтын болон эрхзүйн дотоод дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн технологийн удирдлагыг хэрэгжүүлэх, ажилтнуудын соёл, чадавхийг дээшлүүлэх,  сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Хил хорио цээрийн хяналтын хэлтэс

Тус хэлтэс нь Монгол улсын хууль тогтоомж, олон улсын конвенци, гэрээ, хэлэлцээр, стандартыг хэрэгжүүлэх, олон улсын хүний хөл хориот өвчин, мал, амьтны “А” жагсаалтын гоц халдварт болон халдварт өвчин, ургамлын хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал улсын хилээр нэвтрэх, өөрийн оронд болон гадаад улс оронд дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүйн үзүүлэлт, шаардлагыг хангуулах, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн улсын хилийн боомт, гүний хяналтын талбайд хэрэгжүүлэхэд чиглэсэн чиг үүрэгтэй.

Нэгдсэн лаборатори

Тус лаборатари нь аймаг орон нутгийн хэмжээнд импортын болон дотоодын үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн, унд болон ахуйн хэрэглээний ус, хүнсний үйлдвэрлэлийн технологийн хүрээнд хийгдэх чанарын хяналтыг батлагаажуулах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүний үзүүлэлт шаардлагыг тогтоох зорилгоор ажиллаж байна.

фото мэдээ

Шинэ мэдээ

Санал асуулга

© 2022 Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.