Танилцуулга

Сэлэнгэ аймагт Мэргэжлийн хяналтын алба байгуулагдсан нь:

БНМАУ-ын СНЗ-ийн тогтоолоор 1947 онд байгуулагдсан “Улсын шалган байцаах газар”-ын харьяанд орон нутгуудад “Хянан шалгах тасаг” байгуулагдан ажилласан нь орон нутаг дахь төрийн хяналт шалгалтын байгууллагын анхны тогтолцоо байсан бөгөөд ардчилсан өөрчлөлт хувьсгалаас хойш 1991 онд аймгийн Засаг даргын дэргэд “Хянан байцаах алба” байгуулагдаж, даргаар нь одоогийн аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав ажиллаж байв.

Харин МУЗГ-ын 1996 оны 264 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн захиргааны байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын ерөнхий бүдүүвчид аймгийн Засаг даргын дэргэд Мэргэжлийн хяналтын алба ажиллахаар тусгасан нь Сэлэнгэ аймагт МХА үүсэх суурь шийдвэр байлаа. Тус шийдвэрийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 1997 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 03 тоот захирамж гарч аймгийн МХА-ыг байгуулж, даргаар нь Хандын Жавхланг томилсноор манай байгууллага үүссэн түүхтэй. Мөн тус шийдвэрээр өмнө нь Санхүүгийн хяналт шалгалтын алба байсныг хэлтэс болгон өөрчилж даргаар нь А.Дүйсенбиг томилсон байна. Хэд хоногийн дараанаас аймгийн Засаг даргын 1997 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамж гарч аймгийн МХА-ны анхны улсын байцаагчдаар Б.Хосбаяр, З.Мандах, Р.Дэлгэрмаа, Л.Бямбаа, Д.Энхтуяа, Г.Эрдэнэчимэг, н.Жамбалдорж, Т.Төртогтох, Ш.Дорж, Г.Цэнгэлзаяа нарын 10 хүнийг томилж байжээ. Одоо дээрх хүмүүсээс Д.Энхтуяа, Т.Төртогтох нар аймгийн МХГ-т ажиллаж байна

УМХГ-ын даргын 2003 оны 469 дүгээр тушаалаар МХА, Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийг нэгтгэн аймгийн “Мэргэжлийн хяналтын газар” болгон өргөтгөж Санхүү, нийгмийн хамгааллын хяналт шалгалтын тасаг, Боловсрол, эрүүл мэндийн хяналтын тасаг, Байгаль орчин, үйлдвэр, үйлчилгээний хяналтын тасаг гэсэн 3-н тасагтайгаар өөрчлөн зохион байгуулсан юм.
Улмаар УМХГ-ын даргын 2006 оны 221 дүгээр тушаал, 2007 оны 54 дүгээр тушаал, 2008 оны 100 дугаар тушаалуудаар бүтэц зохион байгуулалт тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байв.

Өнөөгийн байдлаар

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь:

  • Байгаль орчин, Дэд бүтэц, Хөдөлмөрийн  хяналтын хэлтэс
  • Эрүүл мэнд, Боловсрол, Хүнсний  хяналтын хэлтэс
  • Захиргаа удирдлагын  хэлтэс
  • Итгэмжлэгдсэн лаборатори гэсэн 4 нэгж нийт 46 ажилтантайгаар хяналтын 26 салбар, чиглэлээр Монгол Улсын 180 орчим хууль, 3600 гаруй тогтоол, дүрэм журам, стандарт, норм, нормативын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЧИГЛЭЛ

Дэд бүтцийн хяналт

  • Барилгын техникийн хяналт
  • Харилцаа холбооны хяналт
  • Авто замын хяналт
  • Авто тээврийн хяналт
  • Хэмжил зүйн хяналт
  • Эрчим хүчний хяналт

Хөдөлмөрнийгмийн хамгааллын хяналт

  • Нийгмийн хамгааллын хяналт
  • Хөдөлмөрийн хяналт
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт

Эрүүл ахуйхалдвар хамгааллын хяналт

  • Эрүүл ахуй халдвар судлалын хяналт
  • Эм, биобэлдмэлийн хяналт
  • Эмчилгээ оношлогооны чанарын хяналт

Хүнсхөдөө аж ахуйүйлдвэр үйлчилгээний хяналт

  • Мал эмнэлгийн хяналт
  • Мал, амьтан үржлийн хяналт
  • Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт
  • Боловсрол, соёлын хяналт

Байгаль орчинаялал жуулчлалгеологи уул уурхайн хяналт

  • Геологи уул уурхайн хяналт
  • Байгаль орчны хяналт
  • 1999-1998 он Х.Жавхлан даргатай хамт олон 1999-2000 он М.Ганболд даргатай хамт олон
    2000-2005 он Б.Дарьсүрэн даргатай хамт олон2005-2008 он С.Гангаа даргатай хамт олон

    2009-2016 он Д.Энхсайхан даргатай хамт олон

    2016-2018 он Ж.Отгонхүү даргатай хамт олон

ФОTО MЭДЭЭ

Шинэ мэдээ

Санал асуулга

© 2021 Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.