ВАКЦИН ХҮЛЭЭН АВЧ БУЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

04/27/2021 101
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/45 тоот удирдамжийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газрын вакцин хадгалах агуулахын бэлэн байдал болон ХӨСҮТ-с тус агуулахад тээвэрлэгдэн ирсэн вакцины тээвэрлэлт, хадгалалт, сав баглаа боодол, эрүүл ахуйн дэглэм шаардлага зэрэгт хяналт тавьж ажиллаж байна.
Хяналтаар БНХАУ-аас нийлүүлэгдэж буй 2023 оны 03 дугаар сарын 24-нд хэрэглэх хүчинтэй хугацаа дуусах, 1 хүн тун буюу 0.5 мл-аар савлагдсан 2021030363 цувралын дугаартай 15000 хүн/тун /Verocell/ вакцин нь стандарт шаардлага хангасан хэмийн нөхцөлд эрүүл ахуйн шаардлага хангасан, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн ирсэн.
Вакцины савалгааг шалгахад хайрцаг тус бүрт freeze tag, мөсөн элемент байрлуулсан, хайрцаг нь хөөсөнцөр хана болон тагтай, савалгаа нь бүрэн, хаягжуулалт тод, гаргацтай, эвдрэл гэмтэл, цоорсон, хаяг мэдээлэл арилсан тохиолдол илрээгүй.
Хяналт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

МОД ТАРЬЖ, НОГООН БАЙГУУЛАМЖАА НЭМЭГДҮҮЛЬЕ !

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 ду

05/12/2021

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН 2 ДАХЬ ТУН ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Сэлэнгэ аймагт коронавируст халдварт цар тахлаас “COVID-19”-ийн өвчлөлт, халдвар, тархалтаас урьдчил

05/03/2021

ВАКЦИН ХҮЛЭЭН АВЧ БУЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/45 тоот удирдамжийн хүрээнд аймгийн Эрүүл

04/27/2021

© 2021 Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.