Хяналт шалгалт үргэлжилж байна.

April 28, 2021 189
Монгол Улсын Засгийн газрын 45 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 18 дугаар тушаал, МХЕГ-ын даргын баталсан 01/48 дугаартай удирдамжийн дагуу 8 хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.
Шалгалтаар сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө байхгүй, ажилтнуудад зориулсан гар угаах нөхцөлийг бүрдүүлээгүй, амны хаалт, нэг удаагийн бээлийний нөөцгүй, агаар сэлгэлт хийх нөхцөл бүрдүүлээгүй, ил задгай хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан зэрэг нийт 23 зөрчлийг илрүүлж, газар дээр нь 78% буюу 18 зөрчлийг арилгуулсан.
Хадгалах хугацаа нь дууссан 18 нэр төрлийн 91 ширхэг буюу 83950 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчлийг илрүүлэн, дотоод хяналтаар устгуулж, 3 нэр төрлийн 17 ширхэг буюу 30550 төгрөгийн БНХАУ-ын бэлэн гоймон, ОХУ-ын жигнэмэгийг шалгалт хийсэн тухай тэмдэглэл, бараа хураах, устгах тухай акт үйлдэж, Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар Эд зүйл хураах, устгах, улсын орлого болгох орон тооны бус зөвлөлд хүргүүлэхээр хураасан. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

Төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н Баяжуулах үйлдвэрийн КСИ-н өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэж буй Орхон од Х

May 13, 2021

Халдваргүйтгэл хийгдэж байна.

Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 28 аж ахуй нэгж, байгууллага, иргэний 6488 м

May 9, 2021

© 2021 Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.