МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ – 2021.06.19

June 19, 2021 1398

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, аймгийн Засаг даргын баталсан 2021 оны 06 дугаар сарын 17-ны А/309, Мөрөн сумын ЗД-ын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/111 тоот захирамжийн хэрэгжилт, түр журмын тусгай нөхцөл, шаардлагыг хангуулахаар 2021 оны 06 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд 23 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.Үүнд:

  1. Хүнсний худалдаа-4
  2. Нийтийн хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээ-9
  3. Хүнсний бус бараа бүтээгдэхүүний зах, худалдааны төв-8
  4. Зочид буудал- 1
  5. Үсчин-1 нийт 23 обьект хамрагдлаа.

1.1 Шалгалтаар авсан арга хэмжээ:

Хөвсгөл аймагт коронавирусын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээ авсан 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/309 тоот захирамжийг танилцуулж хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилласан. Тавигдаж байгаа шаардлагыг хангаагүй, үйл ажиллагаа нь хязгаарлагдсан 1 обьектийн үйл ажиллагааг газар дээр нь зогсоосон.

Мөн Мэргэжлийн хяналтын газраас захирамжийн хэрэгжилт хангуулах ажлын хүрээнд мэдэгдэл хүргүүлж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн ажлын байранд байршуулсан.

Мэдэгдэл: 34

1.2 Шалгалтын явцад илэрсэн зөрчил,  халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй  байдал

  • QR кодыг байршуулж үйлчлүүлэгчдийг бүртгээгүй3
  • Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй5
  • Худалдааны газрууд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулж, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй8
  • Үйлчилгээний ажилчид дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдаагүй, өвчлөөд эдгэрсэн талаар Эрүүл мэндийн байгууллагын магадлагаагүй3
  • Үйлчилгээний газрын ажилчдад зориулсан ахуй хангамжийн өрөөгөөр хангаагүй /хооллох, хувцасаа солих/-13
  • Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй4
  • Ажилтнуудад зориулсан гар угаах нөхцөлийг бүрдүүлээгүй, ариун цэврийн өрөөгүй7
  • Үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, үнэ төлбөргүй үйлчлэх ариун цэврийн өрөөгүй6
  • Халдвараас сэргийлэх зөвлөмжийг шаардлагатай цэг хэсэгт байршуулж, мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй3
  • Агаар сэлгэлт хийх боломжгүй, механик агаар сэлгэлтийн төхөөрөмж ажиллагаагүй7
  • Ажлын байр, тээврийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжид угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийгээгүй4
  • Ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэлгүй ажиллаж байсан /Амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/-1
  • Ажиллагсдад зориулсан ХХХ, халдваргүйтгэлийн бодисын 5аас доошгүй хоногийн нөөцийг бүрдүүлээгүй2
  • Сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй18
  • Төлбөр, тооцоог карт, цахимаар хийх нөхцөл бүрдүүлээгүй2
  • Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар урьдчилан захиалга авч үйлчлэх нөхцөл бүрдүүлээгүй-8

Давхардсан тоогоор нийт 94 зөрчил илрүүлж газар дээр нь 21 % арилгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

       

Холбоотой мэдээ

“Хүүхдийн хоол үйлдвэрлэлд тавигдах шаардлага, сургалтын орчны халдвар хамгаалал”

2022 оны 01 дүгээр сарын 14 -ний өдөр Дэлхийн Зөн олон улсын байгууллагын ОНХХэлтэс, аймгийн Эрүүл м

February 11, 2022

Цаг үеийн мэдээлэл 2021.01.12

Аймгийн Засаг даргын 2022.01.03-ний өдрийн А/02 дугаартай захирамжаар  чиглэл болгосны дагуу Хөвсгөл

January 12, 2022

© 2023 Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.