МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

March 27, 2021 1451

               Мөрөн суманд Коронавируст /Ковид-19/-ын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2021.03.24-ний өдрийн А/157 дугаар захирамжаар үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн аж ахуй нэгж байгууллагуудад тусгай горимын нөхцөл шаардлага, зөвлөмжийн биелэлтэд хяналт тавин ажиллалаа. Шалгалтад хүнсний жижиглэн болон бөөний дэлгүүр-95, хүнсний үйлдвэр, цех-1, шатахуун түгээх станц-7, эмийн сан, эрүүл мэндийн байгууллага-14, худаг усан сан-12, нийт 129 объект хамрагдлаа. Шалгалтаар хөтөч ажилтан томилоогүй, QR код байрлуулаагүй, биеийн халуун үзэж бүртгэл хөтлөөгүй, үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, халдвараас сэргийлэх зөвлөмж байршуулаагүй, ажлын байранд агаар сэлгэлтийг хийх боломжгүй, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг тогтмол хийдэггүй, хөдөлмөр хамгааллын хувцас бүрэн өмсөөгүй, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалсан, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, нийт 171 зөрчлийг илрүүлж, 95 буюу 55.5 хувийг нь арилгуулж ажиллалаа. Шалгалтанд хамрагдсан 2 хүнсний дэлгүүр нь хөтөч ажилтан томилоогүй, QR код байрлуулаагүй, халдвараас сэргийлэх зөвлөмж байршуулаагүй, ажлын байранд 2 цаг тутам цэвэрлэгээ хийдэггүй, үйлчлүүлэгчдийн гар угаах нөхцлийг бүрдүүлээгүй, худалдагч нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул шалгалтын хэлбэрт шилжүүлж, дээрх зөрчлийг бүрэн арилгаж дуусах хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоолоо.

 

Холбоотой мэдээ

“Хүүхдийн хоол үйлдвэрлэлд тавигдах шаардлага, сургалтын орчны халдвар хамгаалал”

2022 оны 01 дүгээр сарын 14 -ний өдөр Дэлхийн Зөн олон улсын байгууллагын ОНХХэлтэс, аймгийн Эрүүл м

February 11, 2022

Цаг үеийн мэдээлэл 2021.01.12

Аймгийн Засаг даргын 2022.01.03-ний өдрийн А/02 дугаартай захирамжаар  чиглэл болгосны дагуу Хөвсгөл

January 12, 2022

© 2023 Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.