ОЙ, ХЭЭРИЙН 😱❌ТҮЙМРИЙН АЮУЛААС♨️❌УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2021-04-01 22
“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.
Иймд ИРГЭН та ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж дараах арга хэмжээг авна уу.
• Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
• Тамхи, чүдэнзний галыг унтраалгүй ил задгай хаяхгүй байх;
• Дууссан гал асаагуурыг хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
• Ой, хээрт явахдаа яндангийн оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
• Түймрийн аюултай үед гэр, байшин, майхан, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
• Насанд хүрээгүй хүүхдийг шүдэнз, асаагуураас хол байлгах
• Шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэж, өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг анхааруyлж байна.

Холбоотой мэдээ

ОЙ, ХЭЭРИЙН 😱❌ТҮЙМРИЙН АЮУЛААС♨️❌УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн х

2021-04-01

© 2021 Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.