МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

2021-04-23 38

2021.04.23

Хэрлэн сумын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн эрхлэгч нийт 16 ШТС, 2 ШШХС-ийн ариутгал халдваргүйтгэл, орчны хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээ, хамгаалах хэрэгслийн хангалт мөн ажилчдыг түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулсан байдалд хяналт хийж мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.
Хяналт шалгалтад хамрагдсан 8 ШТС-ын эрхлэгч түгээгч нийт 41 ажилтан түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрагдаж хариу бүгд сөрөг гарсан байна.
Бусад ШТС-ын ажилтан албан хаагчдыг яаралтай шинжилгээнд хамруулах талаар мөн гадна орчны хог хаягдлаа цэвэрлээгүй, хогоо ачуулаагүй хур хог хураасан ААН-үүдийн эрхлэгч нарт заавар зөвлөгөө өглөө.
ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Хэрлэн сумын хэмжээнд Зооноз өвчин судлалын төвөөс 12 айлын орон сууцны орц, айл өрхийн нийт 1121 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж байгаа ариутгагч, ажилтан нарт халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, тухайн голомтоос гарч байгаа хог хаягдлыг тээвэрлэх, устгахад хяналт тавьж ариутгалын бодисыг лабораторийн шинжилгээнд хамруулан мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.
ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Мэргэжлийн хяналтын газраас иргэн, айл өрхөд хүнс, эмийн түгээлт хийж буй 47 худалдаа үйлчилгээ, 3 үйлдвэр, 4 эмийн санд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан.
Иргэн та хүнсний түгээлтээр ирж буй бараа бүтээгдэхүүний гадаад байдал, үнэр амтад өөрчлөлт орсон эсэх, хадгалалтын хугацаа, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган хүлээн авч өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлд орохоос сэргийлнэ үү.

Холбоотой мэдээ

ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан

2021-04-28

ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

Аймгийн шуурхай штабаас өгсөн шийдвэрийн дагуу Хэрлэн сумын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхү

2021-04-27

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

2021.04.23 Хэрлэн сумын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн эрхлэгч нийт 16 ШТС, 2 ШШХС-ийн ар

2021-04-23

© 2021 Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.