ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

2021-04-27 35
Аймгийн шуурхай штабаас өгсөн шийдвэрийн дагуу Хэрлэн сумын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүн борлуулж буй ШТС-уудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд ажилчдыг /COVID-19/-ийн шинжилгээнд огт хамруулаагүй, ажилтны гар угаах нөхцөлөөр хангаагүй, ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөц хангалтгүй, хог хаягдлаа бүрэн цэвэрлээгүй, гадна орчиндоо их хэмжээний хур хогийн цэг үүсгэсэн зэрэг зөрчлүүд илэрсэн.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, ажилчдыг түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулах, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг баримтлах илэрсэн зөрчлийг бүрэн арилгах талаарх заавар зөвлөмжийг улсын байцаагч нар өгч мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан.
Гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд 8 ШТСтанц илэрсэн зөрчлүүдийг бүрэн арилгаагүй улсын байцаагчийн өгсөн заавар зөвлөмжийг биелүүлээгүй байсан тул үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарлах арга хэмжээ авлаа.
Илэрсэн зөрчлийг бүрэн арилгасан тохиолдолд үйл ажиллагааг сэргээнэ.

 

Холбоотой мэдээ

ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

Аймгийн шуурхай штабаас өгсөн шийдвэрийн дагуу Хэрлэн сумын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхү

2021-04-27

ТҮҮХ СОЁЛЫН ОЛДВОР ОЛЖ ТОГТООЛОО

Аймгийн мэргэжлийн хяналтын газарт иргэний өгсөн мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын газрын болов

2021-02-15

ХУУЛЬ БУС ЖОНШНЫ ХУЛГАЙГ ТАСЛАН ЗОГСООЖ, ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ.

Хэнтий аймгийн Мөрөн сумын 1-р баг Зөөлөн багийн нутаг дэвсгэр Хавтгай ууланд Хууль бус жонш олборло

2020-11-05

© 2021 Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.