Хяналтын итгэмжлэгдсэн сүлжээ лабораторийн товч танилцуулга

May 5, 2021 413

ХЯНАЛТЫН ИТГЭМЖЛЭГДСЭН СҮЛЖЭЭ ЛАБОРАТОРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

        Тус лабораторийн түүхэн замнал: 1963-1973 онуудад хүнсний бүтээгдэхүүнд мэдрэхүйн эрхтний шинжилгээг голлон тараг сүүний хүчиллэг, тослог зэргийг тодорхойлж, химич лаборантын орон тоотой ажиллаж байсан.
Нян судлалын лаборатори нь 1990 онд Аймгийн Нэгдсэн эмнэлгийн оношзүйн бактериологи лабораториос салбарлаж 1 нян судлагч их эмч, 2 лаборантын орон тоог шилжүүлэн тус лабораторид нэгтгэснээр бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ус, агаар, хөрс, эрүүлзүйн арчдас, ариун материалд эрүүлзүйн нян судлалын шинжилгээг гүйцэтгэхээр зохион байгуулагдсан.
Таримал ургамлын үр, хорио цээрийн лаборатори нь Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дэргэд үйл ажиллагаа явуулж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар тогтоолоор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторийн бүтцэд шилжсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 175 дугаар тогтоолын дагуу Хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн нэгдсэн сүлжээ зохион байгуулагдсан ба аймгийн Стандартчилал, Хэмжилзүйн хэлтсийн Сорилтын лабораторийг Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд шилжүүлж улмаар 2 бүтэц орон тоог 2012 оны 07 дугаар сард тус газрын нэгдсэн лабораторид нэгтгэсэн.

           Ийнхүү МХЕГ-ын даргын 2013 оны 85 дугаар тушаалаар Лабораториудын жишиг бүтэц орон тоо батлагдснаар тус лаборатори 10 орон тоотой болж өргөжин сорилт шинжилгээний үйл ажиллагаа явуулж байсан ба одоогоор тус лаборатори нь хүний нөөцийн хувьд лабораторийн чиглэлээр мэргэшсэн 6 боловсон хүчин, гэрээт 2 ажилтантай ажиллаж байна.

Эрхэм зорилго:

Орчин үеийн шинжилгээний арга, аргачлалд тулгуурлан хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хими, физик, биологийн хүчин зүйлсийг бүх төрлийн хүнс, ахуйн хими, үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүн, эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, ургамал, ургамлын үр, түүхий эдэд тодорхойлж, эрүүл ахуйн болон чанар, аюулгүй байдлын баталгааг бүрэн гаргахад лабораторийн гол зорилго оршино.

           Тус лаборатори нь 181,4 м2 бүхий 12 өрөөнд үйл ажиллагаа явуулдаг.

Манай лаборатори нь 2009, 2012, 2016 онуудад “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторид тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025 стандартын шаардлагыг ханган итгэмжлэгдсэн.

Бид Хүнсний лабораториудын сорилт гүйцэтгэх ур чадварыг үнэлэх хөтөлбөр, лаборатори хоорондын харьцуулалтад тогтмол оролцож, шинжилгээний ур чадвараа хөндлөнгөөс үнэлүүлдэг.

Энэхүү ур чадварын сорилтод шинжээч нар тогтмол амжилттай оролцдог.

Эрүүл ахуйн нян судлалын хяналтын лаборатори:

Импортын болон эх орны үйлдвэрлэлийн бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, цэвэр ба бохир ус, агаар, хөрс, эмнэлэг, эмийн сан ба лабораторийн ариун материал, хүүхдийн байгууллага, үсчин гоо сайхан, хүнс нийтийн хоолны газар ажиллагсад болон ажлын байранд эрүүл зүйн нян судлалын шинжилгээ гүйцэтгэж байна. 20 төрөл зүйлд 92 үзүүлэлтээр шинжилгээг хийж 48 цагаас 5 хоногийн хугацаанд шинжилгээний дүнг гаргаж байна.

Эрүүл ахуйн хими, хор судлалын хяналтын лаборатори:

Импортын болон эх орны үйлдвэрлэлийн бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ахуйн химийн болон үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүн, эм биобэлдмэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, ундны ба бохир ус, орчны болон ажлын байрны агаар, хөрс, тамхи, лаа, барилгын материал, тоглоом, сав баглаа боодол, бараа материал, тусламжийн хувцас зэрэг бүтээгдэхүүнд хими хор судлалын шинжилгээг тооны болон чанарын аргаар гүйцэтгэж байна. 46 төрөл зүйлд 236 үзүүлэлтээр хийж 1 цагаас 48 цагийн хугацаанд шинжилгээний дүнг гаргаж байна.

Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын лаборатори:

Монгол улсад гадаад дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хортон шавьж, хачиг, хог ургамлыг болон ургамал, ургамлын гаралтай түүхий эд, жимс жимсгэнэ, хүнсний ногоонд ургамлын өвчин, хортон шавьж илрүүлэх шинжилгээг, бүх төрлийн таримал ургамлын үр, мөн үр тарианд тариалалтын болон технологийн чанарын шинжилгээг хийж, 8 төрөл зүйлд 26 үзүүлэлтээр 1-7 хоногийн хугацаанд шинжилгээг хийж гүйцэтгэх хүчин чадалтай ажиллаж байна

Холбоотой мэдээ

Хяналтын итгэмжлэгдсэн сүлжээ лабораторийн товч танилцуулга

ХЯНАЛТЫН ИТГЭМЖЛЭГДСЭН СҮЛЖЭЭ ЛАБОРАТОРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА         Тус лабораторийн түүхэн замнал:

May 5, 2021

Сангийн-сайдын-2018-11-02-ны-өдрийн-253-дугаар-тушаал-Хэмжилт-шинжилгээ-халдваргүйжүүлэлтийн-үнийг-батлах-тухай-1

Сангийн-сайдын-2018-11-02-ны-өдрийн-253-дугаар-тушаал-Хэмжилт-шинжилгээ-халдваргүйжүүлэлтийн-үнийг-б

January 5, 2021

© 2021 Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.