Боловсролын байгууллагуудын бэлтгэл бэлэн байдалд хяналт шалгалт хийж байна

March 11, 2021 380

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газраас 2 үе шаттай шалгалтыг зохион байгуулж хичээл, сургалтын бэлтгэл бэлэн байдлыг 45 цэцэрлэг, ерөнхий боловсролын 25 сургууль, нийт 67 байгууллага, сургалтын үйл ажиллагааны явцад БСШУ-ны сайдын 2021 оны 58 дугаар тушаалаар батлагдсан түр журмын хэрэгжилт, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлт, хоол хүнсний аюулгүй байдал, өмнөх шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг 12 цэцэрлэг, ерөнхий боловсролын 9 сургууль нийт 21 байгууллагыг хамруулан шалгаж эхлээд байна.

Боловсролын байгууллагуудын хичээл сургалт эхлэхээс өмнө халдваргүйтгэлийг хийлгэж, 67 байгууллагын ундны усыг шинжилгээнд хамруулахад стандартын шаардлага хангасан, шалгалтаар илэрсэн нийт 47 дутагдлын 26 буюу 55.3%-ийг газар дээр нь арилгуулж, 21 дутагдал буюу 44.7%-ийг засуулахаар 21 байгууллагын нийт 53 ажилтанд анги танхимын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг хэрхэн зөв хийх, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангах, халдварын тохиолдол гарсан үед авах арга хэмжээ, хичээллэх явцад баримтлах халдвар хамгааллын дэглэм, хоолны хордлого халдвараас урьдчилан сэргийлэх, дотоод хяналтыг сайжруулж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Шалгалтанд хамрагдсан сургууль, цэцэрлэгүүд нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг гэрээт аж ахуйн нэгжүүдээс татан авсан, 7-14 хоногийн нөөцтэй, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт дунджаар 84.3%-тай байна. Шалгалт үргэлжилж байна.

 

 

Холбоотой мэдээ

✅Нэг удаагийн амны хаалтны ариун чанарт төлөвлөгөөт бус шалгалт хийлээ.

МХЕГ-ын даргын баталсан 2021 оны 01/55 дугаартай удирдамж, Аймгийн онцгой комиссын хурлаас өгсөн үүр

April 8, 2021

Эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний бэлэн байдал хяналт шалгалт хийлээ

МХЕГ-ын даргын баталсан 2021 оны 01/01, 01/55 дугаартай удирдамжийн дагуу тус аймгийн хэмжээнд үйл а

April 8, 2021

Боловсролын байгууллагуудын бэлтгэл бэлэн байдалд хяналт шалгалт хийж байна

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахтай холбогд

March 11, 2021

© 2021 Дархан-Уул аймгын мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.