
МХЕГ-ын дэд даргын баталсан 01/48 дугаартай “Үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл, шаардлагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх” удирдамжийн дагуу 9 объектод гүйцэтгэлийн хяналт тавьж, хулдаасан хаалтыг гүйцэт татах, өдөр тутмын цэвэрлэгээг тогтмол хийх, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийг бүрэн өмсөх, хүн хоорондын зай бариулан үйлчилгээ үзүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.