Улаанбаатар хот руу орох, хотоос гарах ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООЛОО

March 10, 2020 1332

Монгол Улсад шинэ төрлийн коронавируст халдварын анхны тохиолдол Дорноговь аймагт илэрсэн талаар Улсын онцгой комисс мэдээллээ.

Тиймээс Улаанбаатар хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг, аймаг сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэгийг өнөөдрөөс эхлэн ирэх даваа гараг буюу гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэрийг Улсын онцгой комисс өнөөдөр өглөө 06.00 цагт хийсэн шуурхай хуралдааны үеэр шийдвэрлэлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:

“Монгол Улсад олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын олон улсын урсгал, авто замын олон улсын тээврийн хойд хилийн урсгал нээлттэй байгаа. Цагаан сар өнгөрсний дараа хөдөлгөөнийг нээсэн. Нэгдүгээр хавьтлын хүмүүс ийш тийш тарах магадлалтай учраас бид аймаг хотын хөдөлгөөнийг хязгаарлаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж үүрэгт ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 47 дугаар тогтоолоор Мэргэжлийн х

January 26, 2022

Мэргэжлийн хяналтын байгууллага “Дижитал шилжилт-Хэрэглэгчтэй хамтарсан хяналт” -ыг хэрэгжүүлж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар төрийн байгууллагуудаас анх удаа дижитал системд шилжихээр “Дижита

December 15, 2021

© 2022 Булган аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.