Мэндчилгээ

Мэндчилгээ

        Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан ёсны цахим сайтад морилон саатаж байгаа та бүхний амар амгаланг айлтган мэндчилье. 

     Манай байгууллага нь Засгийн газрын тохируулагч агентлаг, Үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэгтэй байгуулагуудын нэг болохынхоо хувьд Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төрийн албыг чадавхжуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулах” болон 2019 онд Мэргэжлийн хяналтын системийн хэмжээнд дэвшүүлсэн “Иргэн төвтэй, үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх” зорилт, эрхэм зорилгоо ханган биелүүлэхийн төлөө ажиллаж байна. 

    Бид шинийг эрэлхийлж, санаачилж, бүтээлч хандаж, хандлага, арга барилдаа өөрчлөлт гаргаж, нийгмийн өмнө тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулан мэдрэмж сайтай, хурдтайгаар иргэдийнхээ төлөө дорвитой үр дүнтэй ажиллаж, төлөвлөсөн ахиц дэвшил, ололт амжилтандаа хүрч, төрийн өмнө хүлээсэн үүрэг, тавьсан зорилго, зорилтоо нэр төртэй биелүүлэх болно оо.

    Эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн хөдөлгөөнд харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ хийх, эрсдэлийг хяналтын бүх чиглэлээр бууруулах, зөрчлийг таслан зогсоох, болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр анхдагч, алдартнуудын өлгий Булган хангайн Мэргэжлийн хяналтын хамт олон иргэдтэй илүү ойр байж, шинийг эрж хайж, объектуудаас улсын байцаагч руу, Мэргэжлийн хяналтын газар луу хандсан урсгалыг төлөвшүүлж, зөвлөн тусалж, олон нийтийн хяналт оролцоог сайжруулахад хамтран ажиллахыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагаа урьж байна. 

    Өөрсдийн үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй байлгах, мэдээлэл солилцох, өргөдөл гомдол, санал хүсэлтийг чөлөөтэй авахад энэхүү цахим хуудас ач холбогдлоо өгнө гэдэгт найдаж байна.

    Сайн үйлс дэлгэрэх болтугай.

БУЛГАН АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА, 

УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ                             Б.БАТБОЛД

Фото мэдээ

Шинэ мэдээ

Санал асуулга

© 2023 Булган аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.