Хяналтын цэгүүдээр нэвтэрч буй иргэдээс асуумж авна

March 2, 2020 482
Маргааш буюу 03-р сарын 03-ны өдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээнэ. Хөдөлгөөнийг нээснээр зөвхөн Нийслэлд гэхэд 40 мянган хүн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл орж ирэх тооцоог холбогдох албаныхан танилцуулсан.
Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн газраас нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар асуумж авна. Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэнэ. Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзнэ. Иймд зорчигч та иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн шинэ төрлийн коронавирүсийн халдвараас хамтдаа сэргийлэхийг уриалж байна.

Холбоотой мэдээ

Өнөөдрийн нислэгээр ирсэн 438 зорчигчоос 80 хүнийг тусгаарлан, хариу арга хэмжээ авлаа

Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнөөдөр буюу 03-р сарын 02-ны өдөр ирсэн Нурсултан-Улаанбаатар чиг

March 2, 2020

Хяналтын цэгүүдээр нэвтэрч буй иргэдээс асуумж авна

Маргааш буюу 03-р сарын 03-ны өдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээнэ. Хөдөлгөөнийг нээснээр

March 2, 2020

БНСУ-аас дамжин ирсэн иргэдэд хяналт тандалт хийж тусгаарлав

Өнөөдөр (2020.02.29) Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос автобус гарган БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж буй

March 2, 2020

Хамтран ажиллагч байгууллагууд

© 2021 Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.