МАЛ УГААЛГЫН АЧ ХОЛБОГДОЛ

September 15, 2022 68
МАЛ УГААЛГЫН АЧ ХОЛБОГДОЛ
Малын арьс үс, ноосыг гэмтээгч, цус сорогч шимэгчдийг устгах
Малын тарга хүч, үс ноосны ургалт нэмэгдсэнээр ноос, ноолуурын гарц, ашиг шим дээшлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
МАЛ УГААХ ТЕХНОЛОГИ
📌Малыг шумбуулах болон шүршиж угаах гэсэн үндсэн 2 арга хэрэглэгдэж байна. Шумбуулж угаах үед гадна шимэгчдийн үүрлэдэг гол хэсгүүд болох эрүүн доорх хонхор, гэдэс, суга цавь хэсэгт хүрч шимэгчдийг устгах сайн талтай боловч зарим тохиолдолд өвчтэй малаас эрүүл малд өвчин халдаах ялангуяа малын хөл доголох, арьс хагарах, шархлах цаашлаад өтөх зэрэг өвчлөлүүдийг тараах сул тал гарч болно.
📌Шүршиж угаах нь тухайн суурийн хашаа хороо давхар халдваргүйтгэлдүүлэх мал сүрэг шимэгчлэх болон гоц халдварт, халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой болдгоороо давуу талтай. Бог малыг шүршиж угаахдаа цөөн тоогоор таслан хашиж угаах бөгөөд толгой нуруу, хажуу бөөр, гэдэс хөл гэх зэрэг дарааллаар гүйлгэн угаах нь шүршиж угаах аргыг үр дүн сайтай болгоно.
МАЛАА ХЭЗЭЭ УГААХ ВЭ?
Бог малын ноосыг хяргаснаас хойш 7-14 хоногийн дараа угаах нь хамгийн тохиромжтой ба мал эмнэлгийн технологит хугацаанд буюу 5 дугаар сараас 10 сар хүртэлх хугацаанд /хавар,намар/ багтан тухайн сумынхаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмчээр мал сүргээ бүрэн угаалгад хамруулах шаардлагатай.

Холбоотой мэдээ

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт

МХЕГ-ын даргын баталсан 01/94 тоот удирдамжийн дагуу нялх, балчир хүүхдийн хүнс импортлогч аж ахуйн

October 14, 2022

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ ШТС-ИЙГ ХАМРУУЛАН ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын болон Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын баталса

October 7, 2022

Мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Сагсай, Улаанхус, Цэнгэл, Ногооннуур сумууд болон Цагааннуур тосгонд үйл ажиллагаа явуулж буй ААНБ-у

October 7, 2022

© 2022 Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.