ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ

July 6, 2022 123
Үндэсний их баяр наадам болж байгаатай холбогдуулан аймаг, сумын баяр наадмын хурдан морины уралдааны үед хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангуулж, “Үндэсний их баяр наадмын тухай” хууль, “Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам”, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2011 стандарт”-ыг тус тус баримтлан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Аймаг, сумдын Засаг дарга, баяр наадмын комисс, морь унаач хүүхдийн эцэг эх, Морин спорт уяачдын холбоодод зөвлөж байна. Үүнд:
“Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага” (MNS 6264:2018) стандартад нийцсэн хувцас, морины хэрэгслээр хангах.
Хамгаалалтын дуулга, өвдгөвч, тохойвч, нүдний шил, гутал, хамгаалалтын хувцас, эмээл зэрэг стандартад нийцсэн хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглээгүй хүүхдээр морь унуулж уралдуулахгүй байх.
Аймаг, сум, багийн хүрээний бэсрэг наадам, их богино сунгаа, овоо тахилга, бооцоот уралдааны үед морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудал үндсэндээ орхигдож, унаач хүүхдүүд эрсдэлд өртөх явдал их байгаад онцгой анхаарч тухайн баярын арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа этгээд хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэх.
Морь унаж буй хүүхэд, уяачдын хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, гэрээнд морь унах хүүхдийн насны доод хязгаарыг “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалт /Баяр наадмын хурдан морийг 8-оос дээш насны хүүхэд унах бөгөөд 1 жилийн ослын даатгалд даатгуулсан байна/-тай нийцүүлэх, учирч болох эрсдэлийг хэрхэн зохицуулах, унаач хүүхдэд өгөх цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хууль эрх зүйн актыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгах.
Мэргэжлийн хяналтын газраас морин уралдааны үед тавих хяналтыг холбогдох байгууллагуудтай хамтран гүйцэтгэх ба дээрх зөвлөмжийг хэрэгжүүлээгүйгээс болж гарсан зөрчил дутагдлыг аймаг, сумын Морин спорт уяачдын холбоо, уралдаан зохион байгуулагчид болон морь унаач хүүхдийн эцэг эх хариуцах ёстойг урьдчилан анхааруулъя.

Холбоотой мэдээ

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС сэргийлээрэй!

Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаа тул та бүхэн доорх зөвлөмжийг дагаж өөрийгөө болон гэр бүлийн г

September 27, 2022

АЛБАН ХААГЧИД “САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

Аймгийн Насан туршийн боловсролын төв, Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбар хамтарч “Хуримтлал

September 27, 2022

Зөвлөмж

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тоот “Худалдаа үйлчилгэ

August 22, 2022

© 2022 Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.