Шинжилгээний түр цэгүүдэд дэмжлэгт хяналт хийв

August 20, 2021 37

Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа КОВИД-19 халдвар илрүүлэх шинжилгээний 4 түр цэгийн орон байрны эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд хяналт хийж өдөр тутмын цэвэрлэгээ халдваргүйтгэлийг чанартай хийх, 2 цаг тутам агааржуулалт явуулах , эмнэлгийн мэргэжилтнүүд нүүрний хаалт, нэг удаагийн бээлий тогтмол хэрэглэх, аюултай хог хаягдлыг зохих журмын дагуу цуглуулан хадгалах зааварчилгаа чиглэл өгч ажилласан.
Иргэд шинжилгээ өгөхөөр очихдоо эмнэлгийн мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөө, шаардлагыг биелүүлэх, хүн хоорондын зай барих, бөөгнөрөл үүсгэхгүй байх, маскаа зөв хэрэглэх, хэрэглэсэн маскаа ил задгай хаяхгүй байх зэргээр халдвар хамгааллын дэглэм баримталж өөрийгөө болон бусдыг халдвараас сэргийлэх шаардлагатайг ухамсарлан үйлчлүүлэхийг уриалж байна.

Холбоотой мэдээ

мэндчилгээ

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчид, бяцхан үрс, эцэг эхчүүд та бүхэнд Монгол у

September 1, 2021

аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Бауыржан ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг чиглэл өгөв

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, хүүх

September 1, 2021

Баян-Өлгий аймаг 2021.08.13 өдөр Пфайзeр-Бионтeх үйлдвэрийн Комирнeти 5850 хүн тун вакцин хүлээн авлаа.

2021.11 сард дуусах хугацаатай, FF7416 цувралын дугаартай, -70° хадгалах нөхцөлтэй, 6 хүн тун буюу

August 20, 2021

© 2021 Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.