
Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 тоот тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, Аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн А/492 тоот “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай ” захирамжийн биелэлтийг хангуулах зорилгоор МХГ-ын 3 ажлын хэсэг давхардсан тоогоор 281 хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа, нийтийн үйлчилгээний байгууллагуудад хяналт шалгалт хийж, 1460 зөрчил илрүүлэн 696 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчил арилгалт-47,6%-тай, шалгалтын мөрөөр 84 газарт 1110 заалт бүхий зөвлөмж, 10 заалттай 3 албан шаардлага хүргүүлж, журамд заасан тусгай нөхцөл шаардлагыг хангуулахаар 7 газрын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, 650 гаруй үйлчилгээний ажилчдад халдвараас сэргийлэх тусгай нөхцөл шаардлагыг мөрдөх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.