АЛТАНЦӨГЦ, БАЯННУУР СУМУУДАД АЖИЛЛАЛАА

May 11, 2021 256

Аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/446 дугаар бүхий захирамжаар байгуулагдсан Аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Цагдаагийн газар, Аймгийн Засаг даргын тамгын газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Мэргэжлийн хяналтын газрын дарга ахалж Алтанцөгц, Баяннуур сумуудад ажиллаж, сумын Коронавируст /Ковид-19/ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд
1. Сумын Коронавируст /Ковид-19/ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, түүний биелэлт
2. Халдвартай бүс нутгаас ирсэн иргэдийн гэрийн ажиглалтад хяналт тавьж буй үр дүн
3. Халдвартай бүс нутагтай хил залгаа бүс нутагтай харилцах замуудад пост гаргаж ажиллуулж байгаа байдал
4. Эрүүл мэндийн байгууллагын бэлтгэл, бэлэн байдал
5. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулж байгаа эсэх, цаашид авах арга хэмжээний талаар танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, алдаа дутагдлыг арилгуулах чиглэлээр ажиллалаа.
Дээрх сумуудад иргэдийн вакцинжуулалтад хамрагдах идэвх сул байгаа тул вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Холбоотой мэдээ

мэндчилгээ

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчид, бяцхан үрс, эцэг эхчүүд та бүхэнд Монгол у

September 1, 2021

аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Бауыржан ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг чиглэл өгөв

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, хүүх

September 1, 2021

Баян-Өлгий аймаг 2021.08.13 өдөр Пфайзeр-Бионтeх үйлдвэрийн Комирнeти 5850 хүн тун вакцин хүлээн авлаа.

2021.11 сард дуусах хугацаатай, FF7416 цувралын дугаартай, -70° хадгалах нөхцөлтэй, 6 хүн тун буюу

August 20, 2021

© 2021 Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.