ВАКЦИНЫ ТЭЭВЭРЛЭЛТ ХЭВИЙН ЯВАГДЖЭЭ.

April 8, 2021 22

2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 07:00 цагт COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх 5461 хүн тун БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Verocell вакциныг Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч, Эм биобэлдмэл хяналтын улсын байцаагч нар Тагнуулын газар, Цагдаагийн газрын алба хаагчдын хяналтан дор хүлээн авч, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас ирүүлсэн 01/45 тоот удирдамжийн дагуу вакцины тээвэрлэлтийн горим, хэм заагуурын хяналт хийлээ.
Тус вакцин нь БНХАУ-д үйлдвэрлэсэн +2 +8° хадгалах нөхцөлтэй, ХӨСҮТ-ээс ачих үед 1-р хайрцаг 6.5 хэм, 2-р хайрцаг 5.7 хэм, 3-р хайрцаг 5.4 хэм, 4-р хайрцаг 6.8 хэм, 5-р хайрцаг 7.2 хэм, 6-р хайрцаг 7.1 хэм, 7-р хайрцаг 6.5 хэмтэй гарсан.
Аймгийн Эрүүл мэндийн газрын вакцины агуулахад буух үед 1-р хайрцаг 3.6 хэм, 2-р хайрцаг 3.6 хэм, 3-р хайрцаг 5 хэм, 4-р хайрцаг 3.7 хэм, 5-р хайрцаг 5.6 хэм, 6-р хайрцаг 6.4 хэм, 7-р хайрцаг 4.6 хэмтэй тус тус тээвэрлэгдэж ирсэн байна.
Ирсэн вакциныг аймгийн Эрүүл мэндийн газрын вакцин хадгалах хөргүүрт зөөвөрлөн хийхэд хяналт тавьж ажиллалаа.
Вакциныг үйлдвэрлэгчийн заасан хэмийн горимд тээвэрэлэн ирсэн байна.

Холбоотой мэдээ

АЛТАНЦӨГЦ, БАЯННУУР СУМУУДАД АЖИЛЛАЛАА

Аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/446 дугаар бүхий захирамжаар байгуулагд

May 11, 2021

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.

Аймгийн Онцгой комиссын 13 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу Засаг даргын А/104 тоот “ Бүх нийтийн

April 29, 2021

© 2021 Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.