
Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны холбогдох албан хаагч нар хамтарч хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор Сагсай, Улаанхус, Цэнгэл сумуудын нутаг дэвсгэрт орших Хотон нуур, Хуурган нуур, Даяннуур, Ховд голд хамтарсан хяналт шалгалтыг хийлээ.
Шалгалтаар Улаанхус сумын нутагт орших Ховд голоос зөвшөөрөлгүй загас агнасан зөрчлийг илрүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Иймд иргэдийн анхааралд: Зөвшөөрөлгүй загас агнахгүй байх, улсын тусгай хамгаалалтад авагдсан газруудын нутаг дэвсгэрээс ан, амьтан агнахгүй байхыг анхааруулж байна.