ГАРЫН АРИУН ЦЭВЭР

June 19, 2020 4405

Гар бол нян хадгалагч, дамжуулагч мөн
Хүний биед өвчин үүсгэж байгаа нян,бичил биетний 90% орчим нь бохир гараар дамждаг. Бидний дунд элбэг тохиолдог вируст гепатит А,Е,цусан суулга,вирусийн гаралтай суулгат халдварууд, балнад,иж балнад,булчин задрах тахал, хоолныхордлого,бэтэг, цагаан хорхойтох зэрэг нь ихэвчлэн бохир гараар дамжин халдварладаг.Мөн хүний томуугийн болон вирусын шинэ халдваруудаас сэргийлэхэд гарын ариун цэвэр нэн чухал юм
Бохир гарын арьсанд нян хэр удаан амьдардаг вэ?
Бохир гар нь нян вирусын амьдрах таатай орчин нь болдог. Гарт байгаа нянгийн 95% нь хумсны завсарт байдаг байна.Өвчин үүсгэгч нянгийн 90% нь бохир гарт байдаг Бохир гарт цусан суулга өвчний үүсгэгч-3 хоног,балнад өвчний үүсгэгч -2-3 өдөр, халдварт шар өвчний үүсгэгч-олон хоног, цагаан хорхойн өндөг хэдэн хоногоор ч амьд байж чаддаг байна
Гараа хэдийд угаах ёстой вэ?
· Бие зассаны дараа
· Хооллох болон хоол ундаа бэлтгэхийн өмнө
· Гадуур явж ирэнгүүтээ
· Бага насны хүүхдээ хуурайлж арчилсны дараа
· Ямар нэгэн цэвэрлэгээ үйлчилгээ хийсний дараа

Холбоотой мэдээ

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС сэргийлээрэй!

Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаа тул та бүхэн доорх зөвлөмжийг дагаж өөрийгөө болон гэр бүлийн г

September 27, 2022

Сургалт хийлээ.

Хаан банкны нийт ажилтнуудад “Ажлын байрны аюулыг  таних, түүнийг илрүүлж арилгах”  сэдэвт сургалт х

September 23, 2022

ТӨВЛӨРСӨН УСАН ХАНГАМЖИЙН УСНААС ДЭЭЖ АВЧ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙНА.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу аймгийн төвийн хүн амыг цэвэр

September 23, 2022

© 2022 Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.