Хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулах түр журам хэрэгжилтийг хангуулахаар ажиллалаа

March 22, 2021 473

Монгол улсын Засгийн газрын 45 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын түр журам батлах тухай 18 дугаар тушаал, Боловсролын Шинжлэх Ухааны сайдын А/58 дугаар тушаалын хэрэгжилтэд МХЕГ -ын дэд даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/48 тоот зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх тухай удирдамжийн дагуу Баянхонгор аймгийн 4 ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх  боловсролын 11 цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтаар 15 цэгээс 17 усны дээж, 4 цэгээс 6 халдваргүйтгэлийн бодисын дээж авч шинжилгээнд хамрууллаа. Хяналт шалгалтаар голлон илэрч байгаа дутагдал нь сурагчдыг суудал солихгүйгээр хувиарлаж суулгаагүй, сургалтын хэрэглэгдэхүүнийг дамжин хэрэглэхгүй байхыг нөхцөлийг бүрдүүлээгүй, хичээллэх танхимд орох гарах,  хөдөлгөөний чиглэл зураглал  гаргаагүй, багш,  ажилтан  хүүхдийн  гар угаах  нөхцөлийг бүрдүүлж,  шингэн саван,  гар халдваргүйжүүлэх уусмалыг хүрэлцээтэй байршуулаагүй зэрэг дутагдлуудыг илрүүлэн газар дээр нь арилгууллаа. Дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан зөвлөмж, албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна. “Хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилт 85.0%тай байна

Холбоотой мэдээ

КОВИД-19 ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

1.Амны хаалтаа зөв сонгох Өөрийн нүүрний хэлбэрт тохирсон, эрүү, ам, хамрыг бүрэн дарж чадах да

April 14, 2021

БОХИРДЛЫН ШАЛТГААН ТҮҮНИЙ ХЭЛБЭР

Хөрсний бохирдол гэдэг нь тухайн хөрсний хэвийн үйл ажиллагаа гадны ямар нэгэн нөлөөгөөр байгалийн ш

April 14, 2021

ХҮНСНИЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Засгийн газрын 45 дугаар тогтоол, Улсын онцгой Комиссоос гарсан түр журам, түүнийг дагалдан гарсан “

March 23, 2021

© 2021 Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.