Танилцуулга

Тус газар нь 41 орон тоотой. Үүнээс газрын дарга 1, улсын ахлах байцаагч 3, улсын байцаагч 26 ажиллаж байна.

Төрийн захиргааны албан тушаалтан 27, төрийн үйлчилгээний 14 ажилтан үйлчилгээ үзүүлж байна.

БҮТЭЦ, ЧИГ ҮҮРЭГ:

–       Захиргаа удирдлагын хэлтэс

–    Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэс

–       Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтэс

–    Хими, нян судлалын лаборатори гэсэн 4 чиг үүргийн дагуу хяналт шалгалт болон зөвлөн туслах үйлчилгээг аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэж ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА:

 – Хууль ёс, нийтийн эрх ашиг, нийгмийн дэвшлийн төлөө!

БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО:

Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж Монгол улсын хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэхэд улсын байцаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж  үйлчлүүлэгчдэд  ээлтэй байгууллага болох.

Бидний явуулж буй үйл ажиллагаа, хяналт шалгалттай холбоотой санал, хүсэлт, гомдлыг 70440000 дугаарын утсаар 24 цагийн турш авч байна.

                                                                                                                                                   Хаяг: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Номгон 1-р баг.

БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Шинэ мэдээ

Санал асуулга

© 2021 Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.