Хүнсний түгээлтийн үйлчилгээ үзүүлж буй худалдааны аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн тухай

2021-05-10 87

МХЕГ-ын даргын баталсан 2021 оны 01/48, 01/05 дугаар удирдамж, аймгийн Засаг даргын 2021 оны 90, 92 дугаар захирамжийн дагуу хүнсний түгээлтийн үйлчилгээ үзүүлж буй худалдааны 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгаалал болон хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд зөвлөн туслах үйлчилгээ, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхэд хэрэглээний баталгаат хугацаа дууссан 77 нэр төрлийн 568 ширхэг 1914850 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт үйлдэн хураан авч Есөнбулаг сумын ЗДТГ-ын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлэн устгуулж, үйлдвэрлэсэн, савласан хугацаа нь тодорхойгүй 2 нэр төрлийн 54 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэн, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ авч ажиллав.

Холбоотой мэдээ

© 2021 Говь-Алтай аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.