Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ худалдан борлуулагч, худалдан авагчдад зөвлөж байна

2022-09-02 899
  • БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЗАХ ЗЭЭЛД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ГЭЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН АНХААРАЛД:

-Өөрийн эзэмшил, өмчлөлийн талбайд ургуулсан ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүнээ зах зээлд худалдан борлуулахдаа цахим гарал үүслийн гэрчилгээ заавал авах;

-Стандартын шаардлага хангасан агуулахаас зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж зориулалтын газар худалдаалах;

-Жин, пүүгээ баталгаажуулсан байх, хураалт, боловсруулалтыг хийж буй тоног төхөөрөмжийг байнга ариутгах;

-Түүхий эд бүтээгдэхүүнийг хүнсний аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан сав, баглаа боодолд савлаж зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэхэд анхаарах;

ХУДАЛДАН АВАГЧ НЬ:

-Гарал үүсэл тодорхой чанар аюулгүй байдлын шаардлага хангасан тухай лабораторийн шинжилгээний дүнтэй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ худалдан авах;

-Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдан авахад гадаад үзэмж чухал бишийг анхаарах,

-Наранд хэт халсан, хадгалалтын горим алдагдсан, ил задгай нөхцөлд худалдаалж буй бүтээгдэхүүн худалдан авахаас зайлсхийх;

-Аль болох гарал үүслийн бичгийг анхаарч задгай талбайд тариалсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдан авах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл: байгалийн хөрс, ус, агаар маш чухал бөгөөд экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж үзэх нь зүйтэй.

-Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ нь төрөл зүйл, сортын онцлогоос хамаарч шинж чанар нь өөр өөр байдаг. Тухайлбал өргөст хэмхэнд олон янзын сорт байдаг бөгөөд хэлбэр хэмжээ, амт өөр өөр байдаг.

-Тарвас сортын онцлогоос хамааран том, жижиг, өнгөөрөө өөр байдаг. Тарвасыг сонгохдоо хэт том, хэт жижиг тарвас сонгохгүй байх;

-Зүсэлт, хагарал байгаа эсэхийг сайтар шалгах. Учир нь түүнд нян бактери үржих боломжтой.

-Судал боловсорсон тарвас хар ногоон цайвар ногоон судалтай байдаг ч сортоосоо хамаарч судалгүй байж болно.

-Толбо 5-10 см байх ба түүнээс бага байвал хөрс нь хуурай байсныг харуулна. Ийм тарваст чийг дутагдаж амтгүй байдаг.

-Хэтэрхий том бол нар багатай, чийг ихтэй байсныг харуулах ба амттай байдаг.

-Толбо нь шар биш цагаан байвал гүйцэд боловсроогүйг харуулна.

-Ил задгай, зам дагуу худалдан борлуулж буй тарвасыг худалдан авахгүй байх;

-Хэт улайсан улаан лооль /помидор/ худалдан авахгүй байх;

Холбоотой мэдээ

Зохих зөвшөөрөлгүй олборлосон 336.3 грамм алтыг хураан авч Монголбанкинд тушаалаа

Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын явцад зохих зөвшөөрөлгүйгээр олборлосон 336.3 грам

2022-11-10

Аж ахуйн нэгж, байгууллага нь эргэн тойрны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй

Аж ахуйн нэгж, байгууллага нь эргэн тойрны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас,

2022-10-31

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.