
Болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тээврийн аюулгүй байдал, холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор усан замын тээврийн ажил үйлчилгээ эрхлэгчдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
1.Усан замын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсны дараа хөвөлтөд гарах;
2.Иргэний хууль болон Усан замын тээврийн тухай хуульд нийцүүлсэн тээвэрлэлтийн гэрээг байгуулж, зорчигчийг тогтоосон усан замын чиглэлийн дагуу тээвэрлэх, зорчигчийг тогтоосон усан замын чиглэлийн дагуу тээвэрлэх;
3.Усан замын тээврийн хэрэгслийг хувийн хэрэгтэй болгож, түүнийг бүрэн хөтлөх;
4.Гэрлэн дохио болон дуут дохионы бүрэн бүтэн байдлыг хангах;
5.Жолоочийн болон бусдын амь насны даатгал хийлгүүлэх;
6.Радио холбооны станц, луужин, GPS төхөөрөмжтэй болох;
7.Усан замын зогсоолыг усан замын тээврийн хэрэгсэлтэй шууд харилцах боломжийг бүрдүүлсэн налуу, усан замын тээврийн хэрэгсэл ирэх, буцах аюулгүйн гарц, шатаар хангах;
8.Аврах хантааз нь аваарын гэрэлтэй, шүгэлтэй, хэрэглэгчдэд тохирсон, өмсөх заавартай байх;
9.Гамшгийн дохио өгөх улаан галт бамбартай байх;
10.Усан замын тээврийн хэрэгслийг 16 м-ээс багагүй урттай аврах олсоор хангах
11.Усан замын тээврийн хэрэгслийн нэр, улсын дугаарыг тээврийн хэрэгслийн үзэгдэх орчны хэсэгт дэвсгэр өнгөнөөс ялгагдах тод өнгөөр тэмдэглэж, баталсан загварын дагуу байршуулах;
12.Зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар заавар байршуулж, мөрдүүлэх
13.Дуран, хөвөлтийн бүсийн газрын зурагтай байх, завьчны сургалтад хамрагдаж, мэргэжлийн үнэмлэхтэй болох;
14.Усан замын тээврийн хэрэгслийг 3-аас доошгүй ширхэг улаан өнгийн гал цацраах дохиотой болгох;
15 Усан замын тээврийн хэрэгслийг шинээр хөдөлгөөнд оролцуулах, моторыг солих, их засвар хийсний дараа Далайн захиргаанд 14 хоногийн дотор мэдэгдэн бүртгүүлж, шилжилт хөдөлгөөнийг хийлгэх;
16.Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам батлуулан, мөрдөж ажиллах.